Өнөөдөр ОХУ-аас 346 иргэнээ татаж авна


Манай улс нөхцөл байдал хүндэрсэн орнуудаас иргэдээ татан авч байна. Тэрбээр ОХУ-аас гурван онгоцоор Цэргийн сургуулийн 346 оюутнаа өнөөдөр татаж авна. Харин эдгээр ирж буй оюутнууд коронавирусийн өндөр эрсдэлтэй гэдгийг ЭМЯ-наас мэдээлж буй юм. Гэхдээ хүлээн авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг хэлж байгаа юм. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “ОХУ-аас гурван онгоцоор Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр эх орондоо ирнэ. Одоо эхний онгоц Монгол руу хөөрч байгаа болов уу. Эдгээр оюутнаа бид хүлээн авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авахаар бэлдэж байна. ОХУ-д цар тахлын халдвар өндөр байгаа. Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүмүүс ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүмүүс ч бий. Бүгдийг нь тусгаарлаж авна. Мөн шинэ коронавирусийн халдвар ямар нэгэн шинж тэмдэггүй явж байгаад халдвар илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаасаа шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудыг бэлдэж байна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллана. Маргааш бол халдвартай, халдваргүйгээр нь ялгах ажлыг зохион байгуулна” гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 11 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 12 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 12 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 13 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 14 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 14 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 14 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 17 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 19 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 19 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр