Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Тэрээр өчигдөр 266 хүнд коронавирусийн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байна.