Номхон командтай жагсаалын цэргийг зодож, эрүүг нь хугалжээ


Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Ховд аймаг дахь 123-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан Б зодуулж, хүнд гэмтэн Улаанбаатарт иржээ.

Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр цэргүүдийг номхон команд өгч жагсаагаад, 22 настай Б-г зодож, эрүүг нь хугалсан байна. Гэмтлийн улмаас хохирогч хоол унд идэж чадахгүй, зовиур их байсаар энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод иржээ. Гэхдээ түүнийг 123-р ангийн захирагчийн эхнэр авчирсан бөгөөд ард хувцас өмсгөн цэргийн алба хаагч гэдгийг нь нуун авчирч, Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна.

Хэрэг гарснаас хойш хохирогч Б-ын ар гэрийнхэнд “хэл хүргээгүй” бөгөөд ар гэрийнхэн нь өнөөдрийг болтол тодорхой мэдээлэлгүй байна.

Ховд аймаг дахь 123-р ангид алба хааж байсан цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн тохиолдол нэг биш юм. Б-г хэн зодсон, ямар шалтгаанаар эрүүг нь хугалсан, үүнд ангийн удирдлагууд ямар холбоотой, ямар учраас ангийн захирагчийн эхнэр нь хохирогчийн энгийн хувцастайгаар ТТАХ-ын эмнэлэгт авчирсан зэрэг нь анхаарал татаж байна.

Бид энэ асуудлаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 48 минутын өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 5 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 5 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 5 цагийн өмнө
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо 22 цагийн өмнө
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв 23 цагийн өмнө
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү Өчигдөр
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 2026/08/12
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2026/08/12
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/08/12
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/12
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ 2026/08/11