БНСУ-д шөнийн цэнгээний газраас тархсан халдварын 119 болжээ


Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн цэнгээний газруудад халдвартай иргэн үйлчлүүлснээс хойш энэ төрлийн халдварын тохиолдол 119 болж нэмэгджээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр цаашид шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэд нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулжээ.

Халдвар тээсэн иргэний үйлчлүүлсэн шөнийн цэнгээний газраар тухайн цагт үйлчлүүлсэн найман хүнээс вирусний халдвар илэрчээ. Үүний зургаа нь ахлах болон дээд сургуулийн сурагчид байсан аж.

Сөүл хотын Захирагч Пак Вон Сүн-нийн мэдээлснээр халдвар тээсэн иргэний үйлчлүүлсэн шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн байж болзошгүй 10.9 мянган хүнийг олж тогтоосон байна. Үүнээс 11 хувь нь гаднын жуулчид байгаа аж.

Шөнийн цэнгээний газраас үйлчлүүлсэн иргэдийг тогтоохдоо гар утасны байршил тогтоогч, нийгмийн сүлжээний хуудаст оруулсан мэдээллийг нь үндэслэжээ. 

Дээрх мэдээллийн дараа шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн Английн зургаан жуулчнаас коронавирусний халдвар илэрсэн байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам тус улсад шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн иргэнээс вирус илэрсний дараа вирусний хоёр дахь давлагаа эхэлснийг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 11 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 12 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 12 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 13 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 14 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 14 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 14 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 17 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 19 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 19 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр