Тайландад байгаа иргэд УОК-т хандлаа


Тайландад МУ-ын 150 гаруй монгол иргэн хөл хорионд оржээ.  Тэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж, Улсын онцгой комисст хандлаа.

Монгол Улсын Онцгой комисст хүсэлт илгээх нь

Тайландын Вант улсад гацсан Монгол Улсын 150 гаруй иргэд тусгай үүргийн нисэх онгоцоо хүлээсээр хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид тэвчээртэй хүлээсэн. Бид суулт хийсэнгүй. Бас бичиг барьж зогссонгүй. Төр засгийнхаа мэргэн шийдвэрт найдан хүлээсээр өдийг хүрлээ. Одоо харин итгэл алдарч байна. Сөүл, Токио, Стамбул, Франкфурт нислээ л гэнэ. Яагаад Бангкокийг тойроод байгаа юм бол. Адилхан л МИАТ нисэж байсан агаарын харилцаатай хот шүү дээ. Тайландад гацсан монголчууд бид урдаас нь гарсан хүүхэд юм уу, араас нь гарсан хүүхэд юм уу! Бусад бүх орноос тусгай үүргийн онгоц ирж, иргэдээ авсан. МИАТ Бангкокийг тойрч нисээд монголчууд бид л үнсэнд хаягдсан шалз шиг торойгоод хоцорсон. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын ээж тэргүүтэй 20 гаруй хүн Тайландаас буцаж чадсан талаар энд байгаа монголчууд маань ярьж байгаа. Аргаа баран үлдэж хоцорсон 150 гаруй монголчууд бидэнд хүний нутагт дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна.

“Бумрунград” эмнэлэгт үзүүлэхээр ирсэн хүмүүс, оюутнууд, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүс ч олон бий. Тэр байтугай 80 гарсан хөгшин ухаан санаа нь орж гаран, сэхээнд 10 гаруй хонож байна. Хүний нутагт суусаар мөнгө төгрөг ч барагдаж, амьдрахад өдөр бүр улам хэцүү болж байна. Зогсвол зоос, хөдлөвөл хөлс болсон газар хэчнээн ч хэмнээд, яаж ч ядруу амьдраад байхад туйлдаж гүйцэж байгаа монголчуудаа аврахыг хүлээж байна.

Зүүн өмнөд азид гацсан, хаягдсан иргэдээ Тайландаар дамжуулан татаж авах хүсэлтийг тавьж байна. Энд идэх хоолгүй, орох оронгүй болсон олон залуучууд байгаа. Тайландад бусад орон шиг ажил хийж, мөнгө олох ямар ч боломжгүй. 

Тайландад сүүлийн 14 хоногт шинээр илэрсэн тохиолдол нэг оронтой тоо руу орж, сүүлийн долоо хоногт гэхэд өдөрт зөвхөн нэг л хүн халдвар авсан гэх мэдээлэл байна. Бангкок хот хөл хориогоо тавьж, гадуур ихэнх хүмүүс маскгүй явж байна. Баар, цэнгээний газраас бусад бүх үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа аль хэдийн эхэлсэн.

Энд байгаа монголчууд хоёр сар гаруй хугацаанд хөл хорионд байлаа. Өвдсөн хүн байхгүй. Бүгд эрүүл саруул байна. Энд байгаа хүмүүсийг COVID-19 тест өгүүлэх ч шаардлага байхгүй. Ядарсан иргэдэд  250 ам.доллароор тест хийлгэх хэцүү байна. Нэгэн цагт Хубилай хааны үед Тайланд улс монгол хаантай байсан түүх үнэн л юм бол энд байгаа иргэдээ ингэтэл нь бүү туйлдуулаач.

Тайландад байгаа монгол иргэд


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 11 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 12 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 12 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 13 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 13 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 14 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 14 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 14 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 17 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 19 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 19 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 19 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 19 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр