Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах сургалтын төвтэй болсноор үйлчилгээний стандарт шинэ шатанд гарна


Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Бүгд найрамдах Солонгос улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд аялал жуулчлалын сургалт, дадлагын төвийг байгуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу сургалт, дадлагын төвийг Арцатын задгай хэмээх газар байгуулахаар талууд тохиролцсон. Энэхүү төвийн шав тавих ёслолыг өнөөдөр хийж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамны удирдлагууд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон юм.


Үйл ажиллагааны эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын Аялал жуулчлалын байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгч Пак Жон Үн нар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах төслийн яриа хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.


Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхижуулах сургалтын төвтэй болсноор үйлчилгээний стандарт шинэ шатанд гарна гэж итгэж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр аялал жуулчлал, зочлохуйн салбарын олон улсын стандартад нийцсэн, дэлхий дахины шинэ хандлагад тулгуурласан сургалтын мастер төлөвлөгөө, сурах бичиг, гарын авлага бий болж, Монгол Улсад зочлох олон улсын аялагч, жуулчдыг сэтгэл ханамжтай буцаах, тэдний хүлээлтэд нийцэхүйц үйлчилгээ үзүүлэх салбарын ажиллах хүч бэлтгэхэд ихээхэн түлхэц болох юм” хэмээлээ.


БОАЖЯ, Сангийн яам, Бүгд найрамдах Солонгос улсын Аялал жуулчлалын байгууллага /Korea Tourism Organization/ Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээг 2019 оны 6 дугаар сард үзэглэсэн. 2019-2020 онд хэрэгжих тус төслийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах, мастер төлөвлөгөөнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулах, туршилтын сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Энэхүү сургалт, дадлагын төвийг байгуулах төсөл нь БНСУ-ын Засгийн газрын Буцалтгүй тусламжийн хяналтын хороо, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны комиссоос дэмжигдсэн урт хугацааны төсөл бөгөөд аялал жуулчлалын сургалтын төв байгуулахад 5.5 тэрбум солонгос вон төсөвлөсөн байна.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 12 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 13 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 14 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 14 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 16 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 16 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 16 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 16 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 16 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 19 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 21 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 22 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 22 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 22 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр