Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр


-ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ-

Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд  “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Тодруулбал, 1998 онд энэ өдрийг анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэ өдрийг анх олон нийтэд танилцуулж, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж, тэмдэглэсээр ирсэн юм.

Хэдийгээр манай улс хүүхдийн зодож шийтгэхгүй байх олон улсын өдрийг 2006 оноос тэмдэглэж ирсэн ч хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байна. Хамгийн сүүлийн үеийн буюу Ковид-19 вирусээс болж хөл хорио тогтоосон энэ үед гэр бүлийн хүчрхийлэл тэр дундаа хүүхдэд хүчирхийлэлд өртлөө гэсэн дуудлагын тоо нэмэгдсээр байна.

Зөвхөн 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв л гэхэд нийтдээ 27.050 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.  Үүнээс:

  1. Хүүхэд хамгааллын дуудлага 4456
  2. Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой дуудлага 157
  3. Зөвлөгөө хүссэн дуудлага 1283
  4. Мэдээлэл, лавлагаа хүссэн дуудлага 8177
  5. Зорилтот бус дуудлага 241(хаяг байршил, утасны лавлагаа, үзвэр үйлчилгээ, бусад) тус тус ирсэн байна

 Хүүхэд хамгааллын 4456 дуудлагаас хүүхдийн эрх зөрчигдсөн, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1326 дуудлага буюу хэргийн тохиолдолд хувийн хэрэг нээж хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж өнөөдрийн байдлаар 252 хэргийн тохиолдлыг амжилттай шийдвэрлэжээ. Үлдсэн 1074 хэргийн тохиолдолд хяналт тавин үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж байна.

Мөн 2020 оны нэгдүгээр дүгээр улирлын тоон мэдээллийг 2019 оны нэгдүгээр улирлын тоон  мэдээлэлтэй харьцуулахад нийт дуудлагын тоо 25.8 хувиар буурсан ч хэргийн тохиолдлын тоо 13,8 хувиар, хяналтанд байгаа хэргийн тохиолдлын тоо 38.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5.4.т “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ” гэж заасан. Иймээс эцэг эхчүүддээ хандан ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЭХИЙГ уриалж байна.

Түүнчлэн коронавируст “COVID-19” халдварын цар тахлын энэ үед Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-д заасан чиг үүргийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлд, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилласаар байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 1 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 16 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 17 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 18 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 18 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 20 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 20 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 20 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 20 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 23 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна Өчигдөр
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр