“МӨНГӨН ТЭМДЭГТИЙН СОЁЛТОЙ ХЭРЭГЛЭЭ” АЯН ЗАРЛАЛАА


Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага юм. Энэхүү үүргийн нэг хэсэг болсон чанаргүй, хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж устгах үйл ажиллагааг өдөр тутамд гүйцэтгэж байна. Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалах шаардлагатай тулгараад байна. Иймд Монголбанк олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар "Мөнгөн тэмтэгтийн соёлтой хэрэглээ" аян зарлаж өнөөдөр /2017.05.02 /нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд иргэд, оюутан сурагчид, банкны ажилтнууд зэрэг нийт 400 орчим хүн оролцов.

Нээлтийн арга хэмжээг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: Мөнгөн тэмдэгттэй холбогдон гардаг зардлыг Төв банк, арилжааны банкууд мөн эцсийн хэрэглэгч иргэд гэсэн 3 түвшинд авч үзэж болно. Үүнээс Төв банкны хувьдхүлээх зардал арилжааны банкуудынхаас илүү их байдаг. Арилжааны банкуудад иргэд, байгууллагуудад бэлэн мөнгөөр үйлчлэхтэй холбоотой удирдлагын зардал буюу голчлон АТМ маншинтай холбогдох зардлууд гардаг байх жишээтэй. 21 дүгээр зуун гарсанаас хойш дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдах боллоо. Улс орнуудад газар зүйн байршил болон бүс нутаг, төв суурин газруудад ямар мөнгөн тэмдэгт эргэлт ихтэй болох, түүнчлэн ямар үйл жиллагаанд хэдтийн дэвсгэрт илүү хэрэглэгддэг зэрэг мэдээлэл нь арилжааны банк болон Төв банкинд мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудлыг илүү боловсронгуй болгоход хэрэгтэй байдаг. Ийм мэдээллийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий. Үүн тийш чиглэх нь гарцаагүй юм. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Гэхдээ юуны өмнө эргээд харахад зардал хэмнэх талаасаа үүсч байгаа гол асуудал нь өнөөдөр бидний ярьж буй мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ юм. Тиймээс арилжааны банкуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ асуудлыг олон нийтэд зөвөөр ойлгуулж, зөв, соёлтой хэрэглээг нэвтрүүлснээр арилжааны банкуудын хувьд ч тэр, Төв банкны хувьд ч мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал илүү боловсронгуй болно" гэв.

Мөн үеэр Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг "Монгол Улсын мөнгөн тэмдэгт "төгрөг" хэрхэн бүтдэг тухай", Худалдаа хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр "Хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ?", ХААН банкны Цахим банк АТМ сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүй "Бэлэн мөнгөнд хандах хандлага ба АТМ –ны тухай", МУИС-ын ШУС-ийн 4-р курсийн оюутан Э.Элбэгжаргал "Мөнгөн тэмдэгтэд иргэн хүний хандах соёл" сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон "төгрөг"-өө соёлтой хэрэглэж хэвшихийг уриаллаа.

Хоёр сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд олон нийтэд хандсан олон төрлийн сургалт сурталчилгааг орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 4 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 4 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 5 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 10 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25