Өнөөдөр хумхаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр


2007 оноос хойш дэлхий нийтээрээ жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг "Хумхаа өвчинтэй тэмцэх өдөр" болгож, уг өвчнөөс сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээдэг. 2020 онд ДЭМБ-аас тус өдрийг “Хумхаа өвчнийг тэглэх ажлыг хамтдаа эхлүүлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү аянд хумхаа өвчний тархалт ихтэй улс орнуудын Засгийн газрын бодлого шийдвэрээс гадна улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, хувийн хэвшлийн компаниуд, хумхаа өвчинд нэрвэгдсэн иргэд гэх мэт нийгмийн бүхий л давхарга нэгдэж байна. Та ч бас бидэнтэй нэгдээрэй гэсэн уриалга гаргажээ. 

Хумхаа өвчин нь шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинж тэмдгээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Хумхаагийн халдвар тээгч шумуулд хазуулсанаар хүн өвчлөх бөгөөд хумхаа өвчний голомтот нутагт зорчиж буй иргэд шумуулд хазуулахгүй байх нь уг өвчнөөр өвчлөхгүй байх хамгийн гол аргын нэг байдаг.

Иймд уг өвчний  голомтот нутагт аялж, зорчиж, амьдарч буй иргэд шумуулд хазуулахаас сэргийлж,  шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай цамц өмсөх, шумуул үргээгч бодис хэрэглэх, гэр орны хаалга, цонхондоо хаалт хийх, орныхоо дээгүүр шумуулаас хамгаалах тор татах, шумуул үржих таатай орчин болох чийгтэй орчныг гэртээ болон амьдарч буй орчиндоо бий болгохгүй байх талаар иргэн танд зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18