Глоб Интернэшнл Төв нь Монголд эмэгтэй сэтгүүлчийг цагдаа дарамталсан явдлыг буруутган зэмлэжээ

Н.Мижидмаа
2020/04/24

zarig.mn мэдээллийн сайтын Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь төрийн өндөр албан тушаалтаны мэдүүлсэн гомдлын дагуу байцаагдаж байх үедээ цагдаагийн албан хаагч түүнийг дарамталсан хэмээн м эдүүлжээ. 

Энэхүү мэдэгдлийг анх 2020 оны 04 сарын 20-ны өдөр Глоб Интернэшнл Төв нийтэлжээ.

Глоб Интернэшнл Төв нь zarig.mn мэдээллийн сайтын эмэгтэй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эсрэг тодорхой цагдаагийн албан хаагч биед нь халдсан талаар нилээд буруушаасан байна. Энэ явдал   төрийн өндөр албан тушаалтаны мэдүүлсэн гомдолд үндэслэн цагдаагийн мөрдөн байцаалтанд байсан сэтгүүлчийг шалгаж байх үед тохиолджээ.

Нийгэмд олон нийтийн эрх ашгийн төлөө үнэн зөв мэдээлэл өгч,  хяналтын үүрэг гүйцэтгэдэг чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг айлган сүрдүүлж, дарамталж, заналхийж, хүч хэрэглэх байдлаар олон нийт болон сэтгүүлч нарын дунд айдас бий болгосон нь нэг талаар зүй бус, ухамсаргүй үйлдэл хэмээн бид маш их сэтгэл зовж  байна. Нөгөө талаар энэ нь цагдаагийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох юм.

НҮБ  75 жилийн Ойгоо тэмдэглэж байх үед, мөн 05 сарын 3-нд болох “Айдасгүй, хараат бус сэтгүүлзүй” сэдвийн дор Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний Өдрийг дэлхийн дахинд тэмдэглэх гэж байхад энэ зүй бус үйл явдал тохиолдсон нь үнэхээр харамсалтай.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2012 оны 04 сарын 13-ны A/RES/68/163 тоот тогтоолоор Сэтгүүлч нарын аюулгүй байдал ба Ял шийтгэлээс чөлөөлөх асуудлын тухай НҮБ-ын Үйл ажиллагааны Төлөвлөгөөг баталсан. Үүнтэй холбогдуулан, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжиж, хамгаалах эрх бүхий НҮБ-ын агентлаг болох ЮНЕСКО нь Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зэрэгцээ, Олон Улсын Конвенц болон Хэлэлцээрээр хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажсан  хүний амьд явах, шударга үнэнч ба аюулгүй байх эрх нь хүний үндсэн эрхүүд болохыг тунхагласан Сэтгүүлчдийн Аюулгүй Байдлын Үзүүлэлтүүдийг тогтоосон. Тэдгээр эрхүүдийг хүн бүр эдлэх нь тодорхой. Гэвч хамгийн наад зах нь гурван шалтгааны улмаас сэтгүүл зүйн практикт  эдгээр нь чухал байгаа юм:

  • Сэтгүүлч нар аюулгүй, сайтар хамгаалагдаагүй бол, тэд санаа, бодол болон мэдээллийг солилцох олон нийтийн индэр байх боломжийг хэвлэл мэдээллийн хэрэгслэлд олгодог өөрсдийн мэргэжлийн үүргээ хэрэгжүүлж чадахгүй.
  • Шийтгэл хүлээгээгүй аллага болон хүчирхийлэл нь өөрийн гэсэн цэнзүүрийг тогтоож, сэтгүүлч нар тодорхой сэдвийг хөндөх нь хэтэрхий аюултай гэдэгт итгэж эхэлнэ.
  • Сэтгүүлч нарын ялгарах байдал өндөр байх нь сэтгүүлч нар руу халдаж буйг, ялангуяа тэдгээр халдагч нар шийтгэлгүй байгааг харснаар нийгмийн ихэнх гишүүд тэд аюулгүй гэдгээ мэдэрч чадахгүйд хүрнэ гэсэн үг юм .

Үүний  дагуу сэтгүүлч нарын аюулгүй байдал нь хүний эрхийн чухал асуудал бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх үндсэн дээр оршдог.

 

Монгол улс бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалдаг ардчилсан улс юм. Бид бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах тусгай үүрэг хүлээсэн  цагдаагийн албан хаагчийн үйлдсэн энэхүү бие махбодийн халдлага бол  хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж байна.

Үүнээс гадна, энэ  бол Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдлын эрх болон Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 14.3-р Зүйлийг зөрчиж байгаа юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг нь 2019-2020 он хүртэлх 1 жилийн хугацаанд сэтгүүлч хүнийхээ хувьд цагдаад өөрийнхөө ажилтай холбоотой  байцаалтыг өгсөн.

Хууль болон цагдаагийн хүчийг ашиглан сэтгүүлчдэд заналхийлэх нь тэдний дунд айдас төрүүлдэг бөгөөд эрх мэдэлтэй албан тушаалтнуудын тухай мэдээ мэдээллийг хянах, шүүмжлэлийг намжаах, хууль бус үйлдлийг сурталчлах, туйлшрах гэх зэргээр сөрөг үр дагаварт хүргэдэг байна.

Олон улсын стандартын дагуу хувийн байгууллагуудын нэр хүндийг хамгаалахын эсрэг төрийн байгууллагуудын талаарх шүүмжлэлийг хориглох ёсгүй юм. Төрийн албан хаагчид ч шүүмжлэлийг зөвшөөрдөг байх ёстой.

1999 онд үүсгэн байгуулагдсан Глоб Интернэшнл Төв бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, төрийн байгууллагуудын ил тод байдал, мэдээллийн эрхийг дэмжих ба хамгаалах болон олон нийтийг гэгээрүүлэх болон авилгалын эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага юм.

Сэтгүүлчийн эсрэг цагдаагийн байгууллагын хүч хэрэглэсэн үйлдлийг сайтар мөрдөж буруутай этгээд хуулийн дагуу шийтгэлээ хүлээнэ гэж бид итгэж байна.

Бид “айдасгүй сэтгүүл зүй”-г дэмжих болно

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

/1/ НҮБ-ын Хүний Эрхийн Хорооны Иргэний болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Гэрээний 3 дугаар Зүйлийн 34 дугаарт энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардлагагүй, үндэслэлгүй хязгаарлалт гэж үздэг байна.

Холбоосоор харах https://ifex.org/globe-interna...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 19 минутын өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 56 минутын өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 2 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 3 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 4 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 4 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 4 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 6 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 6 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 7 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 9 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 9 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр