Жолоочийн цээжин тус газар хутгалж оргон зайлсан этгээдүүдийг баривчиллаа


Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04-р сарын 16-ны шөнийн 23:50 минутад үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг үйлдэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн сэжигтэн А, Б нарыг дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна. Хэргийн газраас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэй этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай илрүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхад иргэд анхаарах шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 29 минутын өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 2 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 3 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 3 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 4 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 4 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 4 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 6 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 22 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 23 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 23 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр