Малайзын цагдаа хоёр монгол бүсгүйг хүчирхийлсэн хэрэг гарчээ


Малайзын цагдаагийн мөрдөгчийг 20 ба 37 настай Монголын иргэн хоёр эмэгтэйг хөл хорионы дэглэм шалгах пост дээр түр саатуулсны дараа хүчирхийлсэн хэргээр баривчлаад байгаа тухай malaymail.com сайт мэдээлсэн байна.

Энэ хэрэг баасан гарагийн орой болсон аж. Тухайн үед хоёр монгол эмэгтэй e-hailing –ээр түрээсэлсэн машинаар гэр рүүгээ харьж явтал коронавирусийн хорионы пост дээр байсан цагдаа зогсоосон гэж мэдүүлэг өгсөн байна.

Малайзын цагдаа эмэгтэйчүүдийг шаардлагатай бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явааг илрүүлсний дараа ойролцоох зочид буудал рүү хүчээр авчирч, тэндээ хүчирхийлсэн байна.

Хэрэг гарсан Петалинг-Жая-ийн цагдаагийн даргын тайлбарлаж байгаагаар мэдээлэгчээс авсан мэдээллийн дагуу цагдаагийн тусгай баг зочид буудал руу дайралт хийж, хоёр эмэгтэйг аварсан байна.

Цагдаагийн дарга Ник Эзаник Мохд Фэйсал энэ талаар ярихдаа “30 орчим настай цагдаагийн мөрдөгчийг баривчилсан бөгөөд байцаалт авахын тулд тав хоног хорихоор болсон. Энэ бол Эрүүгийн хуулийн 376 –ийн 3 зүйл ангид бэлгийн хүчирхийлэл гэж тодорхойлогдсон хэрэг. Хүчирхийлэл үйлдсэн гэх бүх бүрэлдэхүүн ил байна. Хохирогчдод шаардлагатай бүх бичиг баримт байгаагүй нь үнэн. Тэд хууль бус секс наймаанд оролцдог байсан байж магадгүй ч энэ удаад бол хохирогчид гэдэг нь гарцаагүй” гэжээ.

Хэргийг үйлдсэн цагдаа нь хоёр монгол эмэгтэйг зочид буудалд хүч хэрэглэн саатуулж байсан. Бүр тодруулбал цагдаа нь тэднийг оройн 8 цагт пост дээр зогссоны дараа 24 цагийн турш зочид буудалд хүч хэрэглэн албадан барьж байхад нь цагдаа чөлөөлсөн байна.

Одоо хохирогчдыг шүүх эмнэлгийн үзлэгт оруулж, түр хугацаанд хамгаалалтад авах аж. Эмэгтэйчүүд англи болон малай хэлээр ярьж чадахгүй байсан тул тэдний найз гэх орчуулагчаас тусламж авах шаардлагатай болсон гэж цагдаагийн дарга мэдээлжээ.

Одоо эмэгтэйчүүдийг түр хорьж байсан өрөөнд шинжээчид ажиллаж байгаа юм байна.

Цагдаагийн дарга “Бид энэ хэрэгт маш нухацтай хандаж байгаа гэдгээ хэлье. Цагдаагийн ажилтан албан ажлаа  гүйцэтгэх үедээ ийм хэрэг хийсэнд сэтгэл дундуур байгаа бөгөөд түүний эсрэг хуульд заасан хамгийн хатуу арга хэмжээг авах болно гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21