ЭМЯ: Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн

Н.Мижидмаа
2020/04/11

Коронавирусийн нөхцөл байдлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Өвчлөл АНУ, Герман, Франц, Их Британи, Турк улсад голомтлон тархсаар байна. Япон улс улсад 582 шинэ тохиолдол бүртгэгдснээс 189 нь Токио хотод бүртгэгдээд байна. Үүнийг судлаачид улирлын томуутай хавсарч байгаа нь өвчлүүлэх шалтгаан болж байна гэж үзэж байна. БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед залуусын дунд ихээр бүртгэгдэх болжээ.

Өчигдрийн байдлаар мөн ОХУ-ын Тува улсад нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-ын хувьд шинээр 42 тохиолдол бүртгэгдсэн нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Иймд Азийн орнуудад Европын орнуудаас хоёр, гурав дахь давалгаа болж өвчний тохиолдол зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгааг Хонг Конгийн судлаачид анхааруулж байна" гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн  тусгаарлалтад байна.

Өвчтөнүүдийн биеийн байдлаар сайн байгаа бөгөөд бид эмчилгээний үр дүнг томографаар хянаж, бусад шаардлагатай давтан шинжилгээнүүдийг авч хянаж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Хамгийн гол нь бид анхаарлаа сулруулж болохгүй. Иргэд дулаан орсон гэх шалтгаанаар амны хаалт зүүхгүй байгаа нь том алдаа. 

Тиймээс амны хаалтаа сайн зүүх, гартаа бээлий өмсөж, гараа байнга ариутгах нь чухал юм" гэдгийг онцлов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18