АНУ-аас харьяат иргэдээ татаж аваагүй улсуудын эсрэг хориг арга хэмжээ авна

Н.Мижидмаа
2020/04/11

Шинэ коронавирусийн өвчлөлтэй холбоотой нөхцөл байдал АНУ-д өдөр ирэх тусам хурцдаж байна. Иймд хүчтэй шүүмжлэлд өртсөн тус улсын эрх баригчид байдлыг өөрчлөхөөр янз бүрийн арга хэмжээ авч эхэлсэн. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхийлөгч Трамп нь Америкаас иргэдээ татаж авахаас зайлсхийж байгаа улс орнуудын эсрэг визийн хориг арга хэмжээ авах меморандумд гарын үсэг зуржээ.

Тус меморандумд “АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөрийн иргэн, харьяат эсвэл байнга оршин суудаг хүмүүсийг SARS-CoV-2 коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын үеэр буцаан хүлээн авахгүй байгаа эсвэл үндэслэлгүйгээр хойшлуулж байгаа улс орнууд нь америкчуудад зориулсан нийтийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөх боломжгүй өндөр эрсдэл үүсгэж байна. АНУ нь АНУ-ын хуулийг зөрчсөн гадаадын иргэн ба харьяат нарыг буцаах боломжтой байх ёстой” гэж дурджээ.

Энэхүү меморандумын дагуу АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд нь иргэдээ татаж авахгүй байгаа улс орнуудын жагсаалтыг Төрийн нарийн бичгийн даргад гарган өгснөөс долоо хоногийн дотор Төрийн нарийн бичгийн дарга нь визийн хориг арга хэмжээ авах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх ёстой аж.

Жон Хопкинсын нэрэмжит их сургуулиас гаргасан мэдээгээр АНУ-д коронавирусийн улмаас халдвар авсан хүний тоо 499 мянга 252 болоод байгаа. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 18 мянга 637 болсон бол эдгэрсэн тохиолдол 28 мянга 790 болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18