Г.Занданшатар: Хөнгөн ялтай хоригдлуудыг чөлөөнд гаргах, өршөөл уучлал үзүүлэх асуудлыг судалж байна

Н.Мижидмаа
2020/04/10

СOVID-19 халдвартай холбоотойгоор онцгой горимоор ажиллаж байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.


Цар тахлын эсрэг хуулийг ирэх долоо хоногт батална

Сурагчид гар утаснаасаа цахим хичээл үзэх боломжоор хангаж, датаг шийдэх, хүргэлтийн үйлчилгээний зөвшөөрлийг олгож, хүргэлтийн үйлчилгээ, онлайн худалдаануудын үйлчилгээг сайжруулах зорилгоор Ажлын хэсэг гаргаж, хууль батлуулахаар боллоо. Үүний тулд Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг гаргалаа.Олон хүн цуглуулахыг хориглосон хууль гаргах, зайлшгүй шаардлагатай зардлуудыг тооцож, эрэмбэлэхээр болж, эрхийг Засгийн газарт олголоо. 

Төрийн байгууллагын эрх хэмжээг цар тахлын нөхцөлд тохируулж гаргахаар болж байна. “Цар тахлын эсрэг хууль” ирэх долоо хоногоос хэлэлцүүлж эхэлнэ. Хуулийн боловсруулж дууссан.  Маск зүүхээс эхлүүлээд бүх журам боломжийг хуульчилна.

200 мянган төгрөгийн тэтгэмжийг дараах ААН-үүдийн ажилтнуудад олгоно

200 мянган төгрөгийн тэтгэмжийг үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжийн ажилтнуудад олгоно. Мөн энэ оны 2, 3-р сарын борлуулалтын орлого нь өмнөх оныхоос 50 хувиар буурсан аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгоно. Гэхдээ үйл ажиллагаа нь доголдож, орлого буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад олгоно.

Хөнгөн ялтай хоригдлуудыг чөлөөнд гаргах, өршөөл уучлал үзүүлэх асуудлыг судалж байна

"Хөнгөн ялтай хоригдлуудыг чөлөөнд гаргах, өршөөл уучлал үзүүлэх асуудлыг судалж байгааг мэдээллээ. Хоригдол ч гэсэн эрхтэй. Цар тахлын хуулинд бүхий л газруудад бөөгнөрлийг багасгах зорилгоор ялтнуудыг цөөрүүлэх бодлого баримталж байгаа. Дархлаа султай байгаа эмзэг хэсгүүдийг анхаарах ёстой. Хоолны талон олгох, дархлааг дэмжих зэрэг нь цар тахлын хуульд тусгагдсан.

Алт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

"Коронавирусийн дараа хүнсний аюулгүй байдлыг анхаарах шаардлага үүсэж байна. Иймд дотоодын тариаланчдаа дэмжих асуудлыг асуудлыг хуульчилна. Ноолуур, махны зэрэг худалдаа зогссон. Одоо эдийн засга дэмжих ганц алхам алт болсон. Алт 1600 долларт хүрсэн. Монголбанкинд өнгөрсөн онд 20 орчим тонн алт тушаасан. Энэ нь манай валютын нөөцийг бүрдүүлэх ганц боломж болж байна. Манай улсын ирээдүйд төлөх өрийг дарах гарц нь алт юм. Иймээс Алт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулна

 Дэлхий даяар  эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Жишээ нь, ноолуурын үнийг барьж тогтоох аргагүйгээр өдөр өдрөөр хямарч өөрчлөгдөж байна. Зах зээлийн төлөв байдал байнга өөрчлөгдөж байгаа. Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Хоёрдугаарт, шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.

Ноолуурын үнийн асуудлыг шийдэж чадаагүй байна

Ноолуурыг кг тутамд 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан баримталж байгаагаа мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр ноолуур 45-50 мянган төгрөгийн үнээр зарагдаж байна. Энэ асуудлыг манай сэтгүүлч тодруулахад “Ганц шийдэлд хүрээгүй асуудал энэ байна. Ирэх долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн тайлбар хэллээ.

Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин гурван сараар сунгав

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:  Ипотекийн зээлийн 5,8 хувийн хүүтэй 65 мянган иргэний зээл МИК-ын барьцаанд байдаг. Банкин дээр байхгүй гэсэн үг. Тиймээс зээл хойшлуулах асуудлаар банк иргэдийн хүсэлтийг авахгүй байсан байх. Бид энэ асуудлыг МИК-тай ярилцаад зөвшөөрсөн тул иргэд ямар нэг тайлбаргүйгээр хүсэлт гаргаад ипотекийн зээлээ хойшлуулах боломж бүрдсэн. Үүнийг зургаан сар болгон сунгахаар болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 22 минутын өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 40 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 58 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 1 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 3 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28