Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

О.Шүрэнцэцэг
2020/04/09

Одоогоос жил гаруйн өмнө  төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал, бичлэг олон нийтэд ил болов.  Төрийн ордонд Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид уучлалт гуйж, 1937 оных шиг их хэлмэгдүүлэлт С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон гэдгийг онцолсон.  Улмаар энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцсэн байдаг.  Сэтгүүлчдэд болон бусад салбарынханд эрүүдэн шүүсэн гэх  27 минутын бичлэг үзүүлж, буруутныг шийтгэж, хэлмэгдэгсдийг шоронгоос гаргана гэв.  Ингэж С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарч, нийгэмд дахин эргэлзээ, хүлээлт үүсгэсэн юм. 

Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүний буруутган  хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны аравдугаар сард болж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан билээ.

Хамгийн сүүлчийн мэдээллээр  энэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг.  Тэд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Хэргийг шүүхийн шатанд биш мөрдөн байцаалтад буцаах ёстой” хэмээн гомдол гаргасан байна.   Ийнхүү эрүүдэн шүүсэн гэх дуулиантай хэрэг шүүхэд шатанд очоод л нам жим болчихлоо.

Гэтэл сүүлийн үед хэргийн гол буруутан гэгдээд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаж эхлэв.  Түүнийг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр дэнчингийн мөнгөө өгсөн гэх.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ “Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Үүнийг бид шахаж ажиллаж байна. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэх асуудлыг Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв.  Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Түүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэжээ.

Үүнээс харахад эрүүдэн шүүсэн гэх дуулиант хэрэг улс төрийн ээлжит шоу л байсан бололтой. Хэргийг олон нийтэд баатар мэтээр мэдээлж байсан шоучид нь ч чимээгүй болж, хэргийн буруутган гэгдэх хүмүүс нь парламентад суухаар санаархаж явна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 21 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 22 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 22 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30