ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд дуусна

О.Шүрэнцэцэг
2020/04/08

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Гэсэн ч энэ өдрүүдэд хүүхэд бүрийн хаврын шалгалт хаяанд ирж, төгсөх ангийнхны хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа хэрхэн өгөх вэ гэсэн хэцүүхэн сорилттой тулгараад байна. Иймд бид элсэгчдэд зориулсан цахим сургалт, элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах тухай болон эцэг, эхчүүдийн сонирхсон асуултад хариулт өгөхөөр элсэлт тойрсон мэдээллүүдийг багцлан хүргэж байна.

 БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

ХОРИО СУНГАГДВАЛ ТӨГСӨХ АНГИЙХАНД ТУСГАЙ СУРГАЛТ ЯВУУЛНА

 -“COVID-19” вирусын халдвартай холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг түр хугацаанд зогсоогоод байна. Манай улсын  хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 65 хоног хичээл тасарч байна. Тиймээс дэлхийн бусад орны жишгээр теле хичээлийг зохион байгуулаад явж байна. Их, дээд сургуулиуд онлайн сургалтад шилжээд байна. СӨБ болон дунд сургуулиуд теле хичээлээр сургалтаа явуулж байна. Дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал 1026 цагийн хичээлийг бэлтгэн хүргэнэ. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь бас тодорхойгүй байна, цаг үеийн байдлаас шалтаалан энэ сарын 20-ны үеэр шийд гарна.

Хичээл зайны сургалтад шилжсэнтэй  холбогдуулан сул болон давуу талууд байна.  Олон нийтийн зүгээс теле хичээлийг сайнаар үнэлж байна. Нөгөө талаас гэр бүлийн хүрээнд, эцэг эхчүүд  хүүхэдтэйгээ тулж ажиллах зэрэг  давуу талууд байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй болох гэж байгаа учраас төгсөх ангийн сурагчдад зориулсан тусгай  даалгавар, хичээлийг бэлтгэн хүргэж байгаа. Элсэлтийн шалгалтын тов гарсан, хоног хугацааг  хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.  Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг  нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахаар бэлдэж байна. Энэ гарын авлагад ЭЕШ-ын зөвлөмж, жишиг даалгавар гээд хэрэгтэй бүх мэдээллүүдийг багтаасан. Мөн БҮТ-өөс цахим зөвлөх гээд дэд сайтыг нээн ажиллуулж байна.

 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

УЛСЫН ХЭМЖЭЭНД 590 ТӨГСӨХ АНГИ БАЙНА

 -Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 820 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Үүний 590 нь  төгсөх арванхоёрдугаар ангитай байна. Улсын хэмжээнд 6446 хүүхэд төгсөж байгаагийн 28567 арванхоёрдугаар ангийн сурагч байна. Хэрэв дөрөвдүгээр сарын 30-нд хөл хориог цуцалбал ЭЕШ хэвийн явагдана. Харин карантин сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдыг нэг танхимд олноор нь бөөгнөрүүлэхгүйгээр, ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Ялангуяа, сумын төв, хөдөө орон нутагт баг дээр байгаа сурагчдад хичээлийг яаж хүргэх вэ, сошиал сүлжээ, дэд бүтэц муутай газруудад гарын авлага материалуудаа яаж хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.  Мөн 12 дугаар ангид заавал судлах, сонгон судлах хичээлүүд орсон байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхэд хүүхдүүд өөрсдийн сонгон судлах хичээлүүдийг мэргэжлийнхээ чиглэлийн дагуу сонгон судалж байгааг тооцож үзээд, хичээлүүдийг хүүхэд бүрийн тоогоор хүргэж ажиллах зэрэгт анхаарч ажиллаж байна. Мөн ЭЕШ бол ерөнхий боловсролын сургуульд юу үзэж судалж, сурч мэдсэн бэ гэдгийг шалгадаг. Тэр утгаараа ЭЕШ-д дан ганцхан арванхоёрдугаар ангийн хичээлээс ирдэггүй, өмнөх ангид үзсэн хичээлийг агуулгаа ч бас сэргээн судалж, үзэж байх ёстой. Тийм болохоор бусад хичээлээ ч бас харах, ЭЕШ-д зориулсан хичээлүүд, лайвууд, теле хичээл гээд гурван янзаар хичээлээ хүлээн авч үзэж байгаа. Удахгүй хүүхэд болгонд гарын авлага материал, DVD-ийг хүргүүлнэ.

 

БҮТ-ийн дарга Ж.Ган-Эрдэнэ:

ЦАХИМ БҮРТГЭЛ ДУУСГААД, ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛД АНХААРНА

 -Одоогоор 16911 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд байна. Үүнээс 1803 нь өмнөх оны төгсөгч байна. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд нэгдсэн журмаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дуусна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад ЭЕШ-ын бүртгэл жаахан тааруу байна. Энэ нь танхимын хичээл орохгүй байгаатай холбоотой болов уу. ЭЕШ авах хугацаа хойшилсон учраас бүртгэлийн хугацааг сунгаж магадгүй гэж ойлгож болохгүй. ЭЕШ-ын бүртгэл товлосон өдрөө буюу дөрөвдүгээр сарын 15-нд хаана. Тиймээс элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлэх хэрэгтэй.  Яагаад бүртгэлийн хугацааг сунгахгүй вэ гэхээр бүртгэлийг хийж дуусаад шалгуулагч бүртэй тулж ажиллахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд танхимын хичээл орохгүй бол шалгуулагч бүрт яаж мэдээлэл хүргэх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллана.  Тухайлбал, Монгол Улсын хил дээр 2400 сурагч байна. Түүнээс ЭЕШ өгөх 74 сурагч бий. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын Холбооны ангитай хамтарч мэдээлэл өгч байна. Төмөр замын өртөө, сум, багт байгаа сурагчдад мэдээлэл өгч ажиллана. Сурагчид 10 хичээлээр шалгалт өгнө. Тиймээс хүүхэд бүрийн сонгосон хичээл бүрт анхаарах, сурагч бүрийн шалгалтын бэлтгэл ажилд анхаарч ажиллана гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 1 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 3 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 19 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 23 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/22
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2026/09/22