"Эсмия" эм хүний элгэнд гэмтэл үүсгэх аюултай


Бүгд Найрамдах Унгар Улсын Гедеон Рихтер НХН болон Европын эмийн агентлагийн судалгаагаар “Эсмия” /улипристал ацетат/ 5мг шахмал эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн элгэнд гэмтэц үүсгэх магадлал тогтоогдсон тул судалгааны эцсийн дүн гарах хүртэл тус эмийг хэрэглэхгүй байх зөвлөмжийг Европын эмийн агентлагаас 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Үүний дагуу Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Эсмия” эмийг дотоодын зах зээлээс буцаан татан авалт хийгээд байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Эсмия” эмийг зах зээлд худалдаалагдахаас сэргийлэн 2020 оны гуравдугаар сарын 24-27-ны өдрүүдэд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 985 эмнэлэг, эм хангамжийн байгууллагыг хамруулан хийж, 340.8 хайрцаг “Эсмия” эмийг илрүүлж Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлсэн байна.

Иймд эмийн сангуудад “Эсмия” эм худалдаалагдаж байвал тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандан мэдээлэл өгөх, хэрэглэхгүй байхыг иргэдэд зөвлөлөө

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18