Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг тэглэх тогтоолын төслийг өргөн барилаа

О.Шүрэнцэцэг
2020/04/07

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” болгох, үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногооны үрийн үндэсний код батлахыг Засгийн газарт даалгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагаас хийсэн тариалангийн талбайн хөрсний төлөв байдлын шинжилгээгээр тариалангийн нийт талбайн 60 гаруй хувийн үржил шимийн агууламж нь дундаас бага хэмжээнд хүрч, элэгдэлд орсон. Жил бүрийн ургацын хэмжээ, чанар буурч, хүнсний ногоо тарих, арчлах, хураах, сортлох технологийн ажлуудын 60 гаруй хувийг гар аргаар гүйцэтгэдэг байна.

Хүнсний ногооны гол нэр төрлийн ногооны үрээс шар лууван, шар манжин, хүрэн манжингийн үрийн ихэнх хувийг, байцааны үрийн 40, сонгины үрийн 5, сармисны үрийн 30, ил талбайн хэмх, лоолийн 40 хувийг манай улс дотооддоо үйлдвэрлэдэг. Хүнсний ногооны үрийн хэрэгцээний тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч бусад улсаас чанартай үрийг импортлох зайлшгүй шаардлага үүссэн байна.

Улсын хэмжээнд улаанбуудайн үр жилд 3000 тоннын хэрэгцээтэй байдаг ч дотоодын үйлдвэрлэлээр 300 тонн буюу 10 орчим хувийг хангаж, 90 хувийг импортоор авдаг. Тэжээлийн ургамлын үрийг манай улс үйлдвэрлэдэггүй.

Эдгээр шалтгаан нөхцөлөөс үүдэн техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, хөрсийг бордох, нөхөн сэргээх, талбайн хог ургамал, хортон шавжтай технологийн дагуу тэмцэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зэргээр хүнсний ногоо, үр тарианы үйлдвэрлэлтэй холбоотой дотоодын зах зээлийг хамгаалах асуудлыг шийдвэрлэх зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ.  

 Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 1 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 1 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 3 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 18 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 23 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2026/09/22
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/22
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2026/09/22