​Сэлэнгэ, Зүүн хараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй

О.Шүрэнцэцэг
2020/04/03

Сэлэнгэ, Зүүн хараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэдээс коронавирус илрээгүй байна. Нийт 81 сорьц авч шинжилгээ хийжээ. Тусгаарлагдаж байгаа иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байх ёстойг ЭМЯ анхаарууллаа.

Тэрбээр "2020 оны 4 дүгээр сарын нэгэнд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. Ингээд нийт 326 шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, нийт иргэдээс цуглуулсан сорьц, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ болон давтан шинжилгээнүүдээ хийж хянах юм. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу PCR-аар буюу лабораторийн шинжилгээгээр гарна" гэсэн мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18