“Хөдөө аж ахуйн бирж”-ийн захирал асан Ж.Эрдэнэбатыг АТГ шалгах уу

О.Шүрэнцэцэг
2020/04/02

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг 2013 онд байгуулсан.

Энэ биржээр дамжуулж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, арилждаг.

Өөрөөр хэлбэл, “Хөдөө ахуйн бирж” нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг.

ТӨБЗГ-аас “Хөдөө аж ахуйн бирж”-ийн 2015-2016 оны санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд баримтын шалгалтыг хийсэн байна.

Тухайн үед “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар Жадамбын Эрдэнэбат ажиллаж байжээ.

Ж.Эрдэнэбат нь 1996-2001 онд  “Ноён суудал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал, 2002-2004 онд “Ханын материал” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал, 2007-2013  “МОСДАК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ингээд 2013 онд “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож 2016 оны арваннэгүгээр сарын 22-ныг хүртэл ажилласан байна. Тэрээр энэ ажлаас чөлөөлөгдсөний дараа “Монголын үнэт цаасны бирж” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

Хамгийн ноцтой нь гэвэл Ж.Эрдэнэбат “Хөдөө аж ахуйн бирж”-ийг удирдаж байхдаа буюу 2015 онд тус биржийн нэмэлт хувьцааг гаргах үед 537.8 сая төгрөгийн зөрчил гаргажээ. Өөр бусад ноцтой зөрчлүүд ч ил болж эхлээд байна.

ТӨХ-ны 2015  оны арваннэгдүгээр сарын 26-ны “…”Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн нэмж гаргасан хувьцааг худалдах тухай” 699 дүгээр тогтоол”-ын 5 дугаар заалтад “Компани шинээр хувьцаа гаргасантай холбогдуулан хөрөнгө оруулагч нартай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах, нэмэлт хувьцаа гаргах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг компанийн үйл ажиллагаанаас санхүүжүүлэхийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн ТУЗ-д зөвшөөрсүгэй” гэжээ.

Гэтэл “Хөдөө аж ахуйн бирж”-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нь нэмэлтээр гаргасан хувьцааг худалдаж авсан БНХАУ-ын 5 компаниас өгсөн урьдчилгаа 10 хувь болох 1.059 тэрбум төгрөгийн хөрөнгөөс нэмэлт хувьцааг гаргахтай холбоотой зардлыг санхүүжүүлжээ.

Ингэхдээ “Nasdaq” групптэй зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж 5 хоногийн сургалт зохион байгуулахдаа 193.1 сая төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс татвар болох 38.6 сая төгрөгийг аваагүй. Энэ нь улсад хохирол болж үлдсэн.

Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь өөрөө Мэдээллийн технологийн албатай атал “Куалмарт” компанитай гэрээ байгуулж 32.9 сая төгрөг төлсөн.

Тэр ч байтугай өөртөө Хуулийн зөвлөхтэй мөртлөө “Цогт энд Нандин” ХХК-тай сард  цагт 500 мянган төгрөг төлсөн гэх гэрээ байгуулж, нийтдээ 63.8 сая төгрөг төлжээ.

“Цогт энд Нандин” ХХК-ийн партнер Нацагдоржийн Цогт нь өдгөө Ж.Эрдэнэбаттай хамт “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д хамт ажилладаг. Н.Цогт  тус компанийн ТУЗ-ийн дарга, харин Ж.Эрдэнэбат “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш дээрх компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирлаар ажиллах болсон байна.

Үүнээс гадна “Булган брокер” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж 4.8 сая төгрөг төлөхөөр байтал нэмэлт хувьцааны төлбөрийн 90 хувийг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д шилжиж ороогүй байхад 48.8 сая төгрөг төлсөн.

Нэг үгээр хэлбэл, Ж.Эрдэнэбат нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тусгай дансанд байршуулах ёстой  нэмэлт хувьцаа худалдсан 1 тэрбум гаруй төгрөгөөс ТӨХ-ны тогтоол зөрчиж, нэмэлт хувьцаа гаргахтай холбоотой зардал, ажлын байрны түрээс, цалин зэрэг зардлуудыг санхүүжүүлсэн байгаа юм.

Түүнчлэн Ж.Эрдэнэбат нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2014 онд ХХААЯ-аар тендер зарлуулж, өөрсдийн программаа 890 сая “шахсан” гэх мэдээлэл байна. Хамгийн гол нь шинжээчдийн дүгнэлтээр уг программ зах зээлийн үнээс даруй 4-5 дахин өндөр байсан нь тогтоогдсон байна.

Уг программыг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-д хүлээлгэж өгөхдөө эх код, системийн тайлбар, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг өгөөгүйгээс цаашид ашиглах боломжгүй болжээ. Ингэж төрийн 890 сая төгрөг салхинд  хийссэн байна.

Гэрээний дагуу бол эдгээр мэдээллийг худалдан авагчид заавал өгч, программыг өөр газарт худалдахгүй байх ёстой юм. Гэтэл дээрх программ хангамжийг өдгөө Ж.Эрдэнэбат “Монголын үнэт цаасны бирж” ХХК-д ашиглаж байгаа гэх мэдээлэл бий.

Ийм хууль бус, ёс суртахууны асуудал гаргасан нөхөр дараагийн ажилдаа тухалчихаад сууж байна гэсэн үг. Тэд цулайж, төр хохироод үлддэг.

Эцэст нь, төрийн албыг ингэж залгуулж, хохирол учруулсан нөхдүүдэд хариуцлага тооцдоггүй байдлын нэг жишээ нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат болж байна.

Хамгийн гол нь энэ мэт нөхдийн булхай АТГ-ын хараа хяналтын хаагуур нуугдаж үлдээд байдаг нь хачирхалтай юм.

Эх сурвалж: news.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 15 минутын өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 49 минутын өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 2 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 18 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 19 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 22 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 23 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/22
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2026/09/22