Булган аймгийн цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд нийт 277 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлжээ.
Тус аймгийн Хишиг-Өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлсэн байна.
Экологийн цагдаагийн албанаас мэдээлснээр дээрх бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна