Хар тамхины хэрэгт орооцолдсон улстөрчдийн хүүхдүүд

О.Шүрэнцэцэг
2020/03/26

Манай улсад хар тамхины борлуулалт, хэрэглээ хар зах шиг болсон гэдгийг  харуулах баримт олон. Хэдэн жилийн өмнө хар тамхи гэдэг үг ховор сонсогдож, зөвхөн мөнгөтэй хүний “зугаа” мэтээр ойлгодог байсан бол өнөө үед дунд сургуулийн сурагчид ч энэ хэрэгт холбогдож байна. Хар тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд хавтгайрсан гэх судалгааны дүгнэлт бий. Тэр дундаа хар тамхины хэрэгт 19-35 насны залуус түлхүү холбогдож байгаа нь хамгийн том аюул юм. Гэлээ ч хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан, хэсэг бөөнөөрөө хэрэглэснийг гааль, цагдаагийнхан чадлынхаа хэрээр илрүүлдэг. Бас чамгүй тэмцдэг.  Гэтэл цагдаа, гаалийнхны илрүүлж барьж ирсэн хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатандаа замхардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шударга шүүхийн өмнө зогсч гэмээ ухаардаггүй нь дахиад хэрэг үйлдэх сэдэл болдог аж.

Манай улсад хар тамхи мансууруулах бодис сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм. Гэтэл үүний цаана илрээгүй. Илрүүлээд хураасан ч хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө хэрэглэдэг, нийгэмд борлуулж байсан үйлдэл гарч байв. Тэгвэл төрийн өндөр эрх мэдэл албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон ч хав дарагдаж байна гэж хардах үндэслэл бүхий жишээ цөөнгүй. Төрд өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн ач, зээ, хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон ч хуулиар хамгаалуулдаг байж мэдэх хэргүүдийг тоймлоё. Тэднийх ихэнх нь хэрэгсэхгүй болох эсвэл торгож, батлан даалтад гаргаад сураг алдарч байна. Тэдний дунд өнөөгийн төрийн тэргүүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд ч багтаж байгаа юм. Гурван жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв. Талийгаач хошин шогийн жүжигчний хүү байсан бол тус байр  нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байжээ. Хэрэг гарах үед 21-28 насны  11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байсны дотор Б.Хүлэгт байжээ. Тэдний  есийнх нь шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарч, мөрдөгчид гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Харин үүнээс хойш юу болсон нь сураг алдарсан. Хэвлэлүүд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан удаатай. Хууль хяналтынхан “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариулт хэлдэг.

Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм.  Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Харин хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б хар тамхины хэргээр  2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс ялыг нэг жил болгон бууруулж байв.

2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан, шалгаж байгаа гэж мэдээлсэн ч тэгсхийгээд нам жим болсон.  Үүнээс өмнө мөн л хар тамхины хэргээр ял авсан ч өршөөлөөр суллагдсан гэх мэдээлэл бий.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн.

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт 2015 онд холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад гарсан ч гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ял сонссон байдаг. Хар тамхины хэрэгт удаа холбогдож олон нийтийн шахалт шаардлагаар хариуцлагаа хүлээсэн нэг хэсэг байгаа ч нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалаар хуулиас дээгүүр авирлаж байгаа нь ч бий. Тэдэнд хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 16 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 18 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30