Хөл хорио тогтоосон үед хүүхдээ дагуулан олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөлөө

О.Шүрэнцэцэг
2020/03/24

Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархсантай холбоотойгоор Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа.

Тэгвэл онцгой байдал тогтоосон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа. Хуралд агентлагийн дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун  болон газрын дарга нар, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар оролцлоо.

Хурлын үеэр аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга нар Монгол Улсын Засгийн газраас онцгой байдал тогтоосноос хойш салбарын яамд болон агентлагийн даргын өгсөн чиглэлийн дагуу хүүхэд хамгааллын талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай товч танилцуулга мэдээлэл хийсэн. Тухайлбал, аймгийн дарга нар онц байдал зарлаж хөл хорио тогтоосон энэ цаг үед хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээ, мэдээллийг бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар олон нийтэд хүргэж байгаа гэдгийг онцолсон. Мөн орон нутагт хариуцлагатай жижүүр ажиллуулахаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шат дараатайгаар зохион байгуулж байгаа гэдгийг онцолж байв.


Энэ үеэр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлага болон газрын дарга нар аймгийн удирдагуудад хандан тодорхой арга зүйн зөвлөмжийг өглөө.  Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар  “ХНХЯ, БСШУСЯ болон Эрүүл мэндийн сайдын гаргасан хамтран баталсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний удирдамжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаагаас гадна аймгууд бие биенийхээ хийж, хэрэгжүүлж буй сайн жишээг тухайн орон нутагтаа мөн нэвтрүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн тэрбээр сүүлийн үед цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан олон нийтийн газраар явах нь эрс нэмэгдэж байна. Онцгой байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед энэ нь байж болохгүй асуудал. Иймээс эцэг эхчүүд энэ эрсдэлтэй цаг үед анхааралтай байж хүүхдүүдээ олон нийтийн газар дагуулж явахгүй байх зөвлөмжийг иргэдэд өгөх ёстой гэв. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байруудыг эзэнгүй орхиж болохгүй. Хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиуд энэ онцгой цаг үед хариуцлагатай ажиллах ёстой. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, үүнээс болж хүүхэд эрсэлд орох магадлал нэмэгдэж байгаа учраас хаа хаанаа хариуцлагаа чангатгаж ажиллах ёстой гэж байв.

Ташрамд мэдээлэхэд, 2019 онд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон аймаг дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс хүүхэд, гэр бүлийн эрсдлийг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээг гаргасан. Энэ түргэвчилсэн үнэлгээгээр өнөөдрийн байдлаар 86199 өрх айлын мэдээлэл ирсэн бөгөөд 50213 нь нийслэл, 35985 нь орон нутгаас ирүүлжээ. Хамгийн анхаарууштай нь энэхүү түргэвчилсэн үнэлгээгээр 13000 өрх эрсдэлтэй гэсэн ангилалд орсон бөгөөд үүнд 10-аас дээш насны  хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 12904 өрх айл байгаа бол бага насны хүүхдээ харах хүнгүй үлдээдэг гэсэн 1128 өрх байгаа аж. Түүнчлэн 200 орчим айл өрх хоол хүнсгүй гэсэн мэдээллийг Түргэвчилсэн үнэлгээний багийнханд өгчээ.

Улсын хэмжээнд 51843 өрх хяналтад байх ёстой гэсэн судалгаа гарсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 15 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30