Намууд ирэх лхагва гаригт мөрийн хөтөлбөрөө танилцуулна

О.Шүрэнцэцэг
2020/03/20

УИХ-ын ээлжит сонгууль болоход гурван сарын хугацаа үлдээд байна. Эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөн баталсан.  Гэвч энэ хуулийн зарим заалт Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хэмээн Цэц дээр маргаан үүсгээд байгаа юм.

Удахгүй Цэцийн хурал товлогдож, Сонгуулийн хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх болов уу.  Хэрэв Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзвэл парламент цэцийн шийдвэрийг дахин хэлэлцэнэ.  Хэлэлцээд хүлээн авбал Сонгуулийн хуулийн тухайлсан заалтыг өөрчлөн дахин батлах учиртай. Харин УИХ хүлээж авахаас татгалзвал Цэц Их суудлын хуралдаанаараа сүүлчийн шийдвэрийг гаргах юм.  Ийнхүү ээлжит сонгуулийн  өмнө хуулийн хувьд ийм процессууд явагдах нь нэгэнт тодорхой болчихсон.

Тэгвэл намуудын хувьд улс орон даяар коронавирусын халдварын онцгой нөхцөл зарласан ч гэлээ дотооддоо сонгуулийн бэлтгэлээ базааж байна.  Сонгуулийн тогтолцоо, тойрог, мандат тодорхой болсон.  Нэр дэвшигчид ч тодорч, аль хэдийнээс тойргоо услаад эхэлсэн байдаг. Нэг тойрогт дэвших намын болон өөр намын нөхөдтэйгөө зайнаас өрсөлдөөд эхэлсэн.

Харин хуулийн хүрээнд ирэх лхагва гаригт багтаж намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын газарт хүргүүлэх учиртай. Бие даан нэр дэвших бол ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байх ёстой.  Намуудын “гал тогоо” одоогоор мөрийн хөтөлбөрийнхөө утга агуулга дээр ид ажиллаж байна. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө агуулгад нийцсэн уриатай байж болох бөгөөд нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглодог билээ.    Тэгвэл намууд мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулж байгаа тухай мэдээллийг хүргэе.

МАХН-эвсэл: УИХ-ын ээлжит сонгуульд оролцоно.  МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрийг  боловсруулахаар нам бүрээс  төлөөлөл гарч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. МАХН-ын хувьд бага чуулганы 170 гаруй гишүүнээс өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөрт саналыг нь авчээ.  Харин ирэх ням гариг эвслийн нэгдсэн хуралдаан цахим хэлбэрээр болж, мөрийн хөтөлбөрөө батлах юм.  Эвслийн мөрийн хөтөлбөрт  сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.

МАН-ын: Удирдах зөвлөлийн хурал саяхан болсон.  Энэ хурлаар 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс болон зарим аж ахуй нэгж иргэдээс хандив хэлбэрээр мөнгөн тусламж авахгүй гэдгээ намын дарга нь мэдэгдсэн байдаг.  Тэгвэл намын бага хурлаа ирэх даваа гаригт товлоод байна.  Энэ хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах юм.  МАН-ын бага хурал 369 гишүүнтэй билээ.

АН-ын: хувьд өнгөрөгч баасан гаригт Үндэсний бодлогын хороо нь онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлах, санал авсан байдаг.  Цахим хурал ҮБХ-ны 400 гаруй гишүүн оролцжээ.  Өнгөрсөн хугацаанд АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний аяныг цахим хэлбэрээр зохион байгуулж байв.  Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна.

ХҮН нам: УИХ-ын сонгуульд эвсэл байдлаар орох тухай яриа байна.  Энэхүү мэдээллийг намын дарга нь ч үгүйсгэсэнгүй. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй учраас  тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.  Намын хувьд мөрийн хөтөлбөрөө боловсруулж дуусчээ.  Төлөөлөх зөвлөлийн  30 орчим хүний бүрэлдэхүүнээр хэлэлцүүлэн батлаад Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болжээ.  Мөрийн хөтөлбөрийн товч агуулга нь хүн рүү чиглэсэн хүнээ дээдэлсэн зөөлөн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 14 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30