Covid-19 бидний эргэн тойронд…

О.Шүрэнцэцэг
2020/03/18

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотоос эхлэлтэй коронавирус хоёр сар гаруй хугацаанд дэлхийн 155 улсад тархаж, 182 мянган хүнийг өвчлүүллээ. Өчигдрийн байдлаар Covid-19-ын халдвараар 7155 хүн амь насаа алдаад байгаа бол 79433 хүн эдгэрсэн гэсэн тоон мэдээлэл бий. Манай улсын хувьд ч гэсэн коронавирус илэрсэн улсын тоонд багтаад найм хонож байна. Франц, Солонгос, Герман, Италиас зөөвөрлөгдөж ирсэн таван тохиолдол илрээд байгаа юм. Тэгвэл манай хоёр хөршид коронавирус илрээд удаж байгаа бол Казахстанд өнгөрсөн баасан гаригт бүртгэгдэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цар тахал” хэмээн зарласан Covid-19-ын нөхцөл байдал  бидний эргэн тойрон, хөрш улс орнуудад  ямар байгааг хүргэе.

Хойд хөршид

Хойд хөршид өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд коронавирусын анхны тохиолдлоор Хятадын хоёр иргэн бүртгэгдэв. Халдвар авсан хүний тоо өчигдрийн байдлаар 93-д хүрчээ. ОХУ-д халдвар авсан иргэдийн дунд бага насны хүүхэд байгаа бөгөөд түүнээс өвчний шинж тэмдэг илрээгүй боловч тээгч болсон байжээ. ОХУ халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж гуравдугаар сарын 13-ны өдрөөс ХБНГУ, БНФУ, Итали, Испани Улс руу хийх нислэгийг хязгаарлах, бизнес, хүмүүнлэгийн болон албаны шугамаар зорчихоос бусад Италийн иргэдэд виз олголтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Мөн алба хаагчид вирусын халдвар илрүүлэх оношлуураар бүрэн хангагдсан, нөхцөл байдал бүрэн хяналтад байгаа гэж мэдэгдэв. Даваа гарагт ОХУ-ын Засгийн газар түр хугацаанд гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй болсноо бас зарлав.

Хятадад

Дэлхийн хэмжээнд коронавирусын өвчлөл, нас баралт хамгийн их байгаа улс бол манай урд хөрш юм. Коронавирус анхлан БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод нэгдүгээр сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш тус улсын мужуудад тархаж өнөөдрийн байдлаар зөвхөн Хубэйд 3500 хүн нас бараад байна. Хятад улсын хэмжээнд Covid-19-аар 81000 хүн өвчилжээ. Харин 60 гаруй мянга хүн эдгэрсэн учраас БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Көчян гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж, халдварт өвчний нөхцөл байдал сайжирч байгаа тул эдийн засаг, санхүүгийн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэл өгчээ. Ингэхдээ санхүүгийн байгууллагын гадаад худалдааны зээлийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг түр хугацаанд зогсоох, даатгалын компаниудыг богино хугацаанд төлбөрийн нөхцөлөө бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажилллагааг хөгжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.

 Казахстанд

Баян-Өлгий аймагтай хил залгаа Казахстан улсад коронавирус бүртгэгдээд тав хонож байна. Германаас ирсэн зорчигчдоос анхны хоёр тохиолдол илэрснийг зарлаж байсан бол удалгүй Италиас ирсэн зорчигчдоос дахин хоёр тохиолдол илэрч, бямба гаригт халдвар тээгчийн тоо зургаад хүрсэн байв. Сүүлийн хоёр тохиолдлын нэг нь Москва хотоос Алматыд нисэж ирсэн зорчигч байсан бол нөгөө нь Польшийн нийслэл Варшаваас нийслэл Нур-Султанд ирсэн зорчигч байжээ. Сүүлийн мэдээллээр Казакстанд коронавирусын 10 тохиолдол бүртгэгдэж 1000 гаруй сэжигтнийг тусгаарлаж, 500 орчим хүнийг гэрийн хөл хорионд байлгаж байгаа гэнэ. Шинэ коронавирусын тархалтаас сэргийлэх зорилгоор Казахстан улс Наурызийн баярыг тэмдэглэхийг хориглож, Нацист Германыг ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг цуцлаад байгаа.

 Монголд

Манай улсад коронавирусын таван тохиолдол илэрсэн. Халдварын анхны тээгч франц иргэний биеийн байдал тогтворжиж байгаа бол БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээллээ. Мөн ЭМЯ-наас өчигдөр шуурхай мэдээлэл хийж тав дахь тохиолдол бүртгэгдсэнийг зарласан юм. Дээрх иргэдийн нэгдүгээр зэргийн  хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. Харин энэ сарын  14-ний өдөр Казахстан Улсаас Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор орж ирсэн монгол иргэний эхний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Засаг дарга А.Гылымхан хэллээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 133 хүнийг тусгаарлах байранд, 59 хүнийг гэрт нь тусгаарлан, байнгын хяналт тавьж байна.

 КАЗАКСТАНД 1000, ОХУ-Д 2000 МОНГОЛ ХҮН БИЙ

Монгол Улс халдвар гарсан орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татсаар байна. Тэгвэл Казахстанд 1000 гаруй иргэн сурч, зорчиж байгаа бол ОХУ-д 2000 Монгол оюутан байдаг юм байна. Харин Казахстан болоод ОХУ хооронд зорчиж буй 300-аад иргэн байдаг гэсэн мэдээлэл бий. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ОХУ-д байгаа манай оюутнууд гэр рүүгээ явна гэдгээ мэдэгдээд, Улаан-Үд рүү яваад эхэлсэн. Тэгэхээр Алтанбулагийн боомтоор орж ирнэ. Оюутнуудын хичээл хаагдаад, дотуур байрандаа байх боломжгүй болбол нутагтаа ирэхээс өөр аргагүй” гэсэн мэдээллийг өглөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр