Төрсөн ээжийгээ дөрвөн удаа хутгалж, амийг нь хөнөөжээ


Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд, өндөр настнууд гэхчлэн эрүүл мэнд, амь насаараа хохирсон хэрэг гарсаар байна. Тухайлбал, рэнэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хороонд оршин суух 30 настай М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төрсөн ээж 51 настай Ц-г дөрвөн удаа хутгалж амь намыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийн талаар  цагдаагийн байгууллагад үүрийн 06.00 цагт дуудлага ирсэн бөгөөд хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн Гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Манай улсад үйлдэгдэж байгаа хүн амины болоод хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэх нөхцөл болоод холбогдогч нарын 60-70 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг судалгаа байдаг. Тиймээс хорио цээрийн бэлэн байдалд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед ахуйн хүрээнд ах дүү, найз нөхдөөрөө нийлж архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 4 минутын өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 15 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 21 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 21 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 21 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 22 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 23 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр