Франц улсын иргэний үйлчлүүлсэн аж ахуй нэгж байгууллагуудад халдваргүйжүүлэлт хийлгүүллээ

О.Шүрэнцэцэг
2020/03/13

Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц Улсын иргэний 2020.03.02-ны өдрөөс 2020.03.06-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн Таван Богд фүүдс ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын “Бизнес плаза” салбар, ТИ ОУ ЭМ ХХК-ийн “Веренда” ресторан, Перу Гурмет ХХК-ийн “Назка” ресторан, Ариг Интернэйшнл ХХК-ийн “Ариг-2” ресторанд 03 дугаар сарын 10-ны өдөр эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, ЗӨСҮТ-ээр эцсийн халдваргүйжүүлэлт хийлгүүлж, улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтаныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамрууллаа.

Энэ хугацаанд бусад ажилчид гэртээ өөрийн биед ажиглалт хийж, халуунаа тогтмол хянаж, өвчний шинж тэмдэг илэрвэл харьяалах эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэхийг зөвлөв. Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхааруулж байна.
Үйлчилгээний газруудад өвчний сэжигтэй хүнд үйлчилсэн тохиолдолд ойрын харьцагчыг тогтооход камерын бичлэг ач холбогдолтой байгаа тул камерын бичлэгийн хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 12 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30