Тодруулга: Франц иргэний нэгдүгээр зэргийн хавьтагч халуураагүй даралт нь өссөн

Өнөрцэцэг
2020/03/11

Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймагт байгаа талаар бид мэдээлсэн.   Тодруулбал, тэрбээр 03.02-нд Улаанбаатарт ирээд, 05-ны өдөр Улаангом хотод очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгаа бөгөөд тэнд нь тусгаарласан гэж тус аймгийн онцгой комиссын дарга мэдэгдсэн. Дөнгөж сая буюу 2020 оны гуравдугаар сарын 11 нд 12:00 цагт Увс аймгийн Засаг Дарга Д.Батсайхантай утсаар холбогдож тодрууллаа.

-Францын иргэнтэй хамт нэг эгнээнд хажууд нь зорчиж явсан Англи улсын иргэний биеийн байдал ямар байна вэ? 

- Манай эмч мэргэжилтэнгүүд өчигдөр шөнөжин явсаар дөнгөж сая тус иргэнтэйгээ уулзаж шинжилгээ авлаа. Учир нь тус иргэний байгаа газарт их хэмжээний цас орсон зорчиход бэрх байна. Тухайн иргэний биеийн байдал хэвийн халуурсан шинж тэмдэггүй байна. Харин сэтгэл санааны хувьд өөрчлөлт орж даралт нь өссөн байдалтай байгаа юм.

- Сорьцыг хэзээ нааш нь буюу Улаанбаатар хотруу хүргэх вэ? 

- Бид Улаангомд яг одоо машин бэлдчихсэн, онцгой комиссын бичгээ гаргачихсан байна. Бөхмөрөн сумаас сорьцыг ирвэл шууд аваад гарна. Улаанбаатар хотруу 24 цаг явна, очоод 20 цаг хүлээнэ. Түүний дараа шинжилгээний хариу гарна. 

- Англи улсын иргэн одоо хаана байгаа вэ? 

-  Увс аймгийн Бөхмөрөн суманд хөдөө хээр тусгаарласан байдалтай байгаа. Түүнтэй уулзсан, хавьтсан 50 гаруй хүнийг мөн тусгаарлаж, ажиглалтад аваад байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зарим нутгаар цас орно 3 минутын өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 15 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 21 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 21 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 21 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 22 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 23 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр