Д.Батсайхан: Англи улсын 67 настай тусгаарлагдсан иргэн Увсад 50 гаруй хүнтэй уулзсан


Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн Увс аймагт очжээ. Тодруулбал, тэрбээр 03.02-нд Улаанбаатарт ирээд, 05-ны өдөр Улаангом хотод очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар байгаа бөгөөд тэнд нь тусгаарлажээ. Увс аймгийнх удирдлагууд шуурхай ажиллаж, тухайн иргэнийг тусгаарлаад байна. Тэрбээр Увс аймагт 50 гаруй хүнтэй уулзсанаа хэлжээ.

Франц иргэнтэй зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарлалаа гэсэн мэдээллийн мөрөөрөр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхантай холбогдоход дараах мэдээллийг өглөө.

-Англи улсын иргэн Энтони Дрейк гэдэг 67 настай хүн. Нөгөө Францын иргэнтэй зэрэгцээд сууж ирсэн юм байна. Бид ирсэн мэдээллийн дагуу шалгаад тийшээ шуурхай групп явуулсан. Тэр хүн одоо хээр байгаа. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Хар халзат багийн Ямаат гэдэг газар бид тусгаарлаад байж байна. За энэ хүн байгалийн зураг, ан амьтны зураг авдаг хүн юм байна. Улаанбаатараас гуравдугаар сарын 5-ны “Аэромонголиа” онгоцоор Баян-Өлгий ороод, тэндээсээ Улаангомд ирсэн байсан. Тогоочтойгоо, жолоочтойгоо, орчуулагчтайгаа хүн. Тэгээд эндээс дөрвүүлээ зураг аваад явахдаа, байгаль хамгаалагчийн хажууд тусгай гэр бариулаад гарсан юм байна. Бид бүх хүнийг тусгаарлаад явсан газруудыг зураглалыг нь хийчхээд байж байна. Тэр хүний биеийн байдал одоогоор хэвийн. Тэгээд тэр дөрөв хоног байсан газар нь, хөдөө тусгаарласан.

Аймгийн хэмжээнд гамшгийн үед авах ёстой арга хэмжээг аваад явж байна. Улаангомд нэг хоносон, тэгэхдээ хоёр дэлгүүрээр, нэг ресторанаар орсон байна. Тэр бүх газраар орохдоо уулзсан бүх хүмүүсийг нь тодруулж байна. Хамт онгоцоор ирсэн Баян-Өлгийн 29 зорчигч, Увсын 24 зорчигч байна. Тэдэнтэй бүгдтэй нь гэртээ тусгаарлаарай гээд холбоо бариад явж байна. Нийт 50 орчим хүнтэй уулзсан байна. Аймгийн хэмжээнд орох гарах хөдөлгөөнийг бүгдийг хаасан. Одоогоор барааны захаа хаасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 33 минутын өмнө
Зарим нутгаар цас орно 56 минутын өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 16 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 18 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 21 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 22 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 22 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 22 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 23 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр