Францын төрийн өмчит “Areva” компани ажилтнаа Монголоос татаж авах уу?


Даваа гарагийн байдлаар Францад коронавирусийн халдвар авсан хүний тоо 1412 болж, тэднээс 25 нь нас бараад байгаа аж. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь 70 ба түүнээс дээш насны хүмүүс. Францад коронавирус илэрсэн түүх хэрэв тэгж хэлж болдог бол адал явдлаар дүүрэн гэж болохоор. Франц орох онгоцонд Уханиас суусан хятад эмэгтэй халуурсан гэдгээ мэдмэгцээ эм ууж халуунаа дараад баригдалгүй Францад газардаад, зугтсан тухай мэдээг та лав уншиж байсан биз. Тухай үед бүгд л тэр хятад эмэгтэйг туйлын ихээр жигшиж, хариуцлагагүй гэцгээж байсан санагдана. Хамгийн их бухимдаж уурлаж байсан нь францчууд байсан нь мэдээж. Бүгд л барууны өндөр соёл, европ хүн, түүн дотроо франц хүмүүсийн ухамсар энэ тэрийг ярьж, хятадуудын хувиа хичээсэн хариуцлагагүй зангийн талаар их маргаан явсан. Гэтэл...

Гэтэл үнэндээ францчууд зөвхөн нутаг дээрээ л хариуцлага, дэг журам гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хил давмагцаа ямар ч улсын хууль дүрмийг үл тоодог хүмүүс бололтой. Энэтхэг Хятадын хойгт олон улс орныг колончилж, эзэрхэг байдлаар хандаад сурчихсан болохоор тэгдэг байж болох юм. Хил даваад Азийн аль нэг оронд очихоороо манай колони байсан эсвэл колони байж болохоор ядуу, гуйлгачин улс, яав л ч яаж харилцсан миний дур гэж боддог бололтой. Үгүйсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарла гэсэн зааврыг 00-ийн цаас төдийд үл тоож хандахгүй байсан биз. Харин ч бүр эсрэгээрээ, өөрийгөө тусгаарлах ёстой хүн чинь бараг зориуд гэж хэлэхээр байдлаар бүр 500 хүнтэй ойртсон байх юм. Ингэснээрээ Францад үлдэхийн төлөө эм ууж халуунаар дараад бууж зугтсан Ухань эмэгтэйгээс ер ялгаагүй болж таарч байгаа юм.

Энэ өндөр соёлтой франц хүний хийдэг ажлыг нь сонирхоод үзье.  “Нью АРЕВА групп нь Францын төрийн өмчит компани мөн бөгөөд нийгмийн хөгжил, цаашлаад эрчим хүчний салбарыг дэмжих цөмийн материал боловсруулж байна” гэнэ. “Нью АРЕВА” групп уран олборлохоос эхлээд уран боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, цөмийн байгууламж ашиглалтаас гаргах болон инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, техник технологи нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг билээ” л гэнэ. Хамгийн гол нь “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд мөрдөн ажиллаж байна” гэж өөрсдийгөө рекламджээ.

Ураны олборлолт бол хамгийн их хэрүүл, маргаан дагуулсан салбар. Энэ салбарт амжилттай ажиллахын тулд тухайн улсынхаа, бүр тодруулбал, уран илэрсэн ядуу буурай орныхоо орон нутгийн болон улс төрийн өндөрлөгүүдтэй туйлын ихээр холбоо сүлбээтэй байх ёстой. Тэгэлгүйгээр ард иргэдийн бухимдлыг даван гарч уран олборлох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хуулийг яаж аргалж гууль болгож, Монголын хууль дүрэм яавал гурав хоног биш гурван цаг хүрэхгүй үйлчлээд цаашдаа мөрдөх хэрэггүй болдог гэдгийг маш сайн мэддэг. Иймдээ ч 14 хоног өөрийгөө тусгаарла гэж хэлэхэд наанаа толгой дохичхоод гарангуутаа нулимаад хүмүүстэй уулзаад явсан хэрэг. “Нью Арева” компани нь Францын төрийн мэдлийн компани гэж байна. Тэгэхээр одоо Францын төр нь иргэнээ татаж авна, Монголын эмчилгээний чанар хангалтгүй гээд онгоц явуулаад аваад явахыг үгүйсгэх аргагүй. Ингэвэл энэ мэт хариуцлагагүй, дээрэнгүй үзэлтэй гадаадын иргэнд чадуулаад үлдэхээс өөр яаж ч чадахгүй.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр