Оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 170 хэрэг бүртгэгджээ


Улсын хэмжээнд 2020 оны эхний 02 сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурсан. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар, 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл /Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үүрэг/-ийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно”, Засгийн газрын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 121 дүгээр тогтоолын 5.4.8.2 “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, техник, технологийг шинэчлэх, цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх” гэж тус тус заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг шинээр байгуулан ажиллаж байна. 

Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгуулага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний  байгууллагын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Иргэд та бүхэн цагдаагийн болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аливаа ажил, арга хэмжээг өргөнөөр дэмжин оролцож, гэмт хэрэг, зөрчилгүй, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд хамтран ажиллаарай гэдгийг цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 1 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 1 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 17 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 21 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 22 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 22 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 23 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 23 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр