Жолооч нараа, автомашиныхаа эргэн тойрон болон доогуур нь шалгасны дараа хөдөлгөөнөө эхлүүлээрэй


Насанд хүрэгсэд, тэр дундаа эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүйгээс хүүхэд ахуйн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.

Өнгөрсөн сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд иргэн Э гэрийнхээ хашаанд “Pick Up” маркийн машинаараа ухарч байгаад  өөрийнхөө хоёр настай охин Н-ийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ. Мөн хоёрдугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Баян-Уул сумын иргэн Д мөн л автомашинаараа ухарч байгаад таван настай хүүгээ дайрч, амь насыг нь хохироосон байна.

Иймд цагдаагийн байгууллагаас автомашинаар хөдөлгөөн эхлүүлэхдээ ямагт автомашинаа тойрч шалгах, доогуур нь шалгаж хөдөлгөөнөө эхлүүлж байхыг анхааруулж байна. Хүүхдүүд автомашины аль нэг талд эсвэл доогуур нь тоглох гэж ороод ийнхүү хохирох тохиолдол гарсаар байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 41 минутын өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 46 минутын өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 2 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр