ШШГЕГ-ын 461-р хорих анги Хурандаа Ж.Энхтайваны гахайны байр уу?


Дэлхий даяар коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр ажиллаж, хичээж байна. Үүнтэй холбогдуулан тэжээвэр амьтанд үзлэг, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа. Гэтэл дарга эзнийхээ “баавар”-аар халдваргүйжүүлэлтээс ангид 20 гахай нийслэлд байна. Тэдгээр гахайнуудыг төрийн тусгай хамгаалалттай ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангийн хашаанд тэжээж, хамгаалж, өсгөн үржүүлж байна.

Хамгийн том асуудал нь эдгээр гахайнууд хувийн өмчийнх. Тодруулбал, тус хорих ангийн дарга хурандаа Ж.Энхтайван болон ерөнхий нягтлан дэд хурандаа Н.Отгончимэгийн гахайнууд.

Ж.Энхтайван хурандаа 461-р ангийн даргаар томилогдон ирэхдээ тухайн гахайнуудаа Булганаас ачиж ирээд шөнөөр хорихын хашаанд оруулжээ. Тэр үеэс хойш тухайн гахайнуудыг хоригдол болоод алба хаагчдын хоолны үлдэгдлээр тэжээж, өсгөж байна. Ирсэн даруйдаа 24 тоорой өвчилсөн учир алба хаагчдаараа нядлуулаад, хорихын хашаанд булуулжээ. Гахайнуудыг тэжээж, адгуулдаг тусгай хоригдлыг ч томилсон байна.

Ж.Энхтайван хурандаа Шинэ жилийн баярын үеэр хэд хэдэн тооройг алба хаагчдаараа нядлуулж, шаруулаад авч явсан байна. Төрийн тусгай хамгаалалттай хорих байр нэг хурандаагийн гахайн хашаа болчхоод байна, ШШГЕГ, ХЗДХЯ-ны дарга нар аа! Халдварт өвчнөөс сэргийлж буй энэ цагт “эзнээрээ хамгаалуулсан” 20 гахайнд мал эмнэлгийн байгууллага ч үзлэг шинжилгээг хийж, өвчин гарах эрсдэлээс хамгаалах биз ээ. Бид энэ асуудлыг эргэн сурвалжилна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 40 минутын өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 44 минутын өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 2 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр