Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан: Махны үнэн дээр донсолгоо доргио үүсэхгүй


Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. Тэрээр:

-Дэлхий дахинд коронавирусийн тархалт тун эгзэгтэй болж байна. Иймд экспорт, импорт хязгаарлагдаж байна. Ард иргэдийг үнийн хөөрөгдөлтөөс хамгаалах нь ЗГ-ын тэргүүн зорилт. 100 хувь импортоос хамааралтай будаа, тос зэрэг бүтээгдэхүүн байна. Ийм бүтээгдэхүүний татварыг 6 сар хүртэл тэглэж байна. Энэ хуулийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар шийдлээ. Тэр болтол импортлогчдын ажлыг хөнгөвчлөх үүднээс татварыг хоёр сараар ухрааж тооцож байгаа.

-Гурил гэхэд жилдээ 225 мянган тонн хэрэгцээтэй. Үүнээс 300 мянган тонн буудай хэрэгтэй. Манайх 240 мянган тонн буудай тушаасан. Иймд манайд 60 мянган тонны буудан хэрэгцээ гарсан. Коронавирустэй холбоотойгоор зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн дээр нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон. Улирлын хэрэгцээг хангаж чадах нөөцтэй байх ёстой гэж үзсэн. Иймд ахин 100 мянган тонн буудай оруулж ирэхээр болсон. Тендер зарласан. 3-р сарын 6-нд нээгдэнэ.

-Махаар 100 хувь өөрсдөө өөрсдийгөө хангах боломжтой. Улсаас 12мянган тонн нөөцийн мах бэлдсэн. Махны экспорт хязгаарлагдсан. Хорио цээр тавигдахаар албан ёсоор махаа бэлдсэн үйлдвэрүүдэд зөвшөөрөл олгоно. Экспортод мах гаргах зөвшөөрөлгүй, итгэмжлэгдээгүй газруудад нэлээд хэмжээний мах байна. Энэ махыг экспортод гаргахгүй тул дотоодын зах зээл дээр борлуул гэсэн чиглэл өгсөн. Махны үнэн дээр донсолгоо доргио үүсэхгүй.

-Улаанбаатар хотод гэхэд өдөр тутам 100-н тонноос багагүй махыг тогтмол нийлүүлж чадна.

-Бүх төрлийн будаануудыг 100 хувь импортоор авдаг. Эдгээр бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 3 сарын бэлэн нөөц байна. Энэ нөөцийг нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн тул татварыг тэглэх замаар оруулж ирэх хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. Ингэвэл будааны хувьд 4-5 сарын нөөцтэй болно.

-Элсэн чихрийн 1,5 сарын нөөцтэй. Удахгүй орж ирэхийг багтаан оруулбал 3 сарын нөөцтэй болно.

-Хуурай сүүг импортлохоос өөр аргагүй байдаг. Оны эхнээс 4000 тонныг импортлох зөвшөөрөл өгсөн. Нөөц бий болгохын тулд 2000 тоннын тендер зарласан. Ялагч нь өнөө маргаашгүй тодрох байх.

-Ургамлын тос 100 хувь импортын бүтээгдэхүүн. Бид 3 сарын нөөцтэй. Иймд нөөцөө нэмэгдүүлэхийн тулд татварыг чөлөөлсөн.

-Найман нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ хангамжийг тогтвортой байлгахад онцгой анхаарч байгаа. Бүх аймгууд хүнсний бүтээгдэхүүний нөөцөө тогтоогоод, хүнсний хуулийн дагуу ажиллаж байна. Ямар нэгэн хэлбэрээр хомсдол үүсгэхгүй байх дээр ЗГ онцгой анхаарч байгаа тул 3-4 сардаа ямар ч хомсдол үүсэхгүй гэдгийг баталгаатай хэлж болж байна. Үүн дээр төр засгийн хяналт оролцоо зайлшгүй шаардлагатай.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 40 минутын өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 45 минутын өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 2 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр