ЭМЯ-аас Сovid-19 вирустай холбоотой нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ


ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө. Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нь Covid-19 өвчин дэлхийн 76 оронд бүртгэгдээд байгаа тухай болон БНСУ, Иран, Итали, Герман зэрэг улсуудад өвчин голомтолж, нэлээд эрчимтэй тархаж байгааг дуулгаад дэлхийн улс орнууд тус бүртээ дэгдэлтийг зогсоох өвөрмөц арга хэмжээ авч байгааг онцлов. Тухайлбал, Польш улс гэхэд зөвхөн зургаан сар үйлчлэх хууль коронавирусийн эсрэг хууль баталсан. Европ, Арабын орнууд тэврэлдэх, үнсэлдэх, хамраараа шүргэлцэх зэрэг мэндлэх, гар барихаас зайлсхийж, нэгнээ 1 метийн зайнаас  мэндчилж байх зөвлөмж тарааж эхэлсэн. БНХАУ-д өвчлөл эрчтэй буурч байна. Иймд Өмнөд Солонгос, Иран, Итали зэрэг улсуудаас ирж байгаа хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байх шийдвэр гаргасан гэдгийг дуулгалаа.

Үүний дараа ДЭМБ-ын мэргэжилтэн О.Анхтуяа нь тус байгууллагын зүгээс авч байгаа арга хэмжээ ба дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр:

-Лэлхийн хэмжээнд Covid-19 өвчний нийт 90 мянга 870 тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэв. Мөн сүүлийн 24 цагийн дотор найман улсад халдвар шинээр бүртгэгдсэн. Хятад улсад сүүлийн 24 цагт 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-оос хойш бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болсон байна. Шишнэ тохиолдлуудын 80 хувь нь Өмнөд Солонгос, Иран, Итали гэсэн гурван улсад гарч байна. Covid-19 өвчнийг шинж тэмдэг илэрсэн хүмүүс тарааж байгаа гэдгээрээ ялгаатай. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудын ердөө 1 хувь нь шинж тэмдэггүй байсан. Гэхдээ Covid-19 өвчнийг хязгаарлаж, тархалтыг нь таслан зогсоох боломжтой гэдгээрээ улирлын томуунаас ялгаатай. ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг зөв, зохистой хэрэглэх талаар удирдамж, заавар гаргасан тухай мэдээлэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я. Буянжаргал:

-ОХУ-аас туршлага судлах, суралцах, түргэвчилсэн оношлуурыг нийлүүлэх хүсэлт тавихаар Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан  багийг явуулахаар болсон. Маргааш ДЭМБ-ын шугамаар ирж байгаа ачааг Туркийн онгоцоор хүлээн авна. Нэгдүгээр сарын 9-өөс хойг 840 тохиолдлыг ажиглалтад авсан. Яг одоо 461 хүн ажиглалтад байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Асралт мэд гэх зэрэг газруудад хүмүүсийг авсан.

Зоонозын өвчин судлалын төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах:

-Коронавирус нь амьтны гаралтай вирус учраас Зоонозын төв энэ вирусийн талаарх бүх шинжлэх ухааны мэдээллийг судлан танилцаж, холбогдох бүх байгууллагуудыг мэдээллээр хангаж ирсэн. Эндээс хамгийн чухал нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургах ажлыг зохион байгуулсан явдал. Зоонозын төвөөс 20 гаруй удаагийн сургалт явуулж, 3000 гаруй эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан.

МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Баярболд:

-МХ-ын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Системийн хэмжээнд 2200 албан хаагч ажиллаж байгаагаас 1650 улсын байцаагч байна. Нүүрсний экспортыг гуравдугаар сарын 15-аас эргэн сэргээхээр болсон тул холбогдох боомтуудад ажиллах улсын байцаагчдын бэлэн байдлыг хангасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 43 минутын өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 48 минутын өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 3 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр