Талийгаачийн нөхөр Т: Хань минь эрэмгий шонхор мэт юунд ч шантарч, халширдаггүй дайчин эмэгтэй байсан


Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн мөрөөр манай сэтгүүлч Ц.Анхзул, Э.Сумъяа нар газар дээр нь ажиллаад ирсэн билээ. Тэгвэл өнөө өглөө талийгаачийн хань бидэнд талархал илэрхийлээд, сайтдаа дараах мэдээллийг нийтэлж өгөхийг хүссэн юм.

“Юуны ѳмнѳ танай зариг.мн-ий хамт олонд шуурхай ажиллаж, хэрэгтэй газар, хэрэгтэй цаг үед үнэн бодит, тэнцвэртэй мэдээлэл бэлтгэж, хүргэсэнд талархлаа илэрхийлье.

Би ханьтайгаа 16-тайгаасаа сурагчийн ширээнээс эхлэн үерхэж эхэлсэн. Бидний хооронд эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байдаг бүхий л нандин зүйл оршдог байсан. Хоёулаа их сургуулиа тѳгссѳн жилээ хуримаа хийж, амьдралд эргэлт буцалтгүйгээр шийдэмгий зоримог орсон доо. Бид амьдралаа урьдаас, яг таг хамтдаа тѳлѳвлѳдѳг байлаа.

Тэр минь “нутагтаа очъё, нутгийнхаа хѳгжилд хувь нэмрээ оруулъя” гэхэд нь би хоёр гараа ѳргѳѳд дэмжсэн. Нутагтаа ирэхээсээ ѳмнѳ бид, хоёр хѳѳрхѳн үртэй болчихсон, хувийн компанид ажиллаад туршлагатай болчихсон, боловсролоо ахиулаад магистерийн зэрэг хамгаалчихсан байсан.

Нутагтаа ирээд шууд ажил олдохгүй нь мэдээж учир бид хоёр нутагтаа анхны "кофе шоп"-г нээх зорилготой ирсэн. Гэвч бидэнд энэ бизнесийг эхлүүлэх хангалттай мѳнгѳ байгаагүй. Тиймээс хѳнгѳлѳлттэй зээл хайх шаардлага гаран хѳѳцѳлдсѳн боловч ѳнѳѳгийн нийгмийн, одоо ч оршин тогтносоор байгаа хүнд суртал, танил тал, авлига зэрэгтэй нүүр тулан зээл олдоогүй юм. Гэвч бид мохоогүй, аав ээж, ах дүүс ,буурлуудын дэмжлэгээр босгож чадсан. Бид нэгнээ маш сайн ойлгож, дэмждэг байсан.

...Одоогоор шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа. Цагаан сарын амралт, хѳл хорио зэргээс шалтгаалж, бага зэрэг хойшилсон байхаа гэж бодож байна. Миний зүгээс аймгийн цагдаагийн газар маш сайн ажиллаж, анхан шатны материалуудыг цаг алдалгүй хамгаалалтдаа авсан гэж дүгнэж байгаа. Одоо дээд газраас ирсэн шинжээчид, мѳрдѳн байцаагчдадаа энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэн хийж, хамтарч ажиллан, үнэнч шударгаар тунгаан шүүх байх гэж найдаж байна.

Миний хань С.Болормаа одоогийн нийгэмд яг хэрэгтэй зүйлийг хѳндѳж, ярьж, хийж байсан залуу үе бидний тѳлѳѳлѳл байсан хүн. Талийгаач маань нойр хоол, амралтаа умартан үргэлж илүү цагаар ажилладаг, бага залуу ч гэсэн ихийг хийж бүтээх эрмэлзэлтэй, даль жигүүр нь ургаж гүйцээд үүрнээсээ нисээд удаагүй дайчин, эрэмгий шонхор мэт юунд ч шантарч, халширдаггүй дайчин эмэгтэй байсан.

Би ч үүнийг нь ойлгож, хувийн бизнес, ажлынхаа хажуугаар үр хүүхэд, ар гэрийн ажлыг хамтдаа үүрэлцэж, асаалттай танк шиг л ар талд нь бат зогсдог байсан. Миний ханийн тэр их хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг тѳр засаг, шүүх цагдаа яаж үнэлэхийг одоо л харъя. Залуус, хойч үе болоод үнэнийг хүсэн хүлээж байгаа монголын нийт ард түмэн бүгд хүлээж байгаа шүү. Гэмт хүн гэлбэлздэг гэдэг...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 42 минутын өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 47 минутын өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 2 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 2 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 18 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 22 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 23 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр