З.Боргилмаа: Тухайн мэдээллийн эх сурвалж бус дамжуулж мэдээлсэн сэтгүүлчид хариуцлага хүлээлгэж байна


МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн талаар ярилцлаа.

-Гүтгэх заалтыг Зөрч­лийн хуулиас хасч Эрүүгийн хуульд оруулсантай холбогдуулан МСНЭ-ээс хэлэлцүүлэг явуулж, хуулийн төсөлд сэтгүүлчдээс санал авч ирсэн. Өнөөдөр ямар шатанд явж байна?

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн  сэтгүүлчдийн ажиллах хууль эрх зүйн орчныг сайжруулна гэсэн  зорилго, зорилт үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  орж хэрэгжиж ирсэн. Энэ Засгийн газрын үед ч гэсэн мөн хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж батлуулах зорилго тавин ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн оны аравдугаар сараас ХЗДХЯ-ны ажлын хэсгээс  хуулийн төсөл боловсруулж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч ирсэн. Арваннэгдүгээр сараас бид хоёр ч удаа хуулийн үзэл баримтлалын асуудлаар сэтгүүлдчийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Он гарсаар санал асуулга, хэлэлцүүлэг эрчимтэй явагдсан. Хуулийн төсөл бэлэн болох шат руугаа явж байгаа. Гэхдээ санаачлагч нь ХЗДХЯ буюу Засгийн газар, Хууль зүйн сайд гарын үсэг зурж эцэслээгүй  учраас хараахан цахим хуудаст байршуулж, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулаагүй байна. Салбарын асуудал, сэтгүүлчдийн эрх ашиг  хөндөгдөж байгаа учраас бид өргөтгөсөн ажлын хэсэгт оролцон саналаа илэрхийлээд явж байна.

-Сэтгүүлчид ямар асуудлаар байр сууриа илэрхийлж байна?

-Хэвлэл, мэдээллийн  эрх чөлөөний тухай хууль 1991 онд батлагдсан, өнөөдрийг хүртэл тэр хууль үүргээ гүйцэтгэж   ирсэн. Энэ хуулийг дахин шинэчилсэн байдлаар, шинэчилсэн  найруулга хэлбэрээр хуулийн төслийг боловсруулаад явж байгаа. Сэтгүүлчдийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, редакци, сэтгүүлчдийн хүсч байгаа зүйл нь энэ хуулиар хараат бус чөлөөт хэвлэлийг дэмжих үзэл санааны хууль байх ёстой.  Ямар нэг байгууллага, үйл ажиллагааг журмалсан эрх зүйн байдлын хууль байж болохгүй гэсэн байр суурьт санал нэгдсэн. Үүний тулд  хэд хэдэн асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, гүтгэхтэй холбоотой заалтыг Зөрчлийн хуулиар зохицуулж байсныг хасуулсан. Сэтгүүлчдийг үзэл бодлынх нь улмаас хуулийн хариуцлага, тэр тусмаа Эрүүгийн хуулиар шийтгэх асуудал дэлхий дахины анхаарлын төвд байдаг. Олон улсын хүний эрхийн байгууллагууд ч үүн дээр зөвлөмж өгдөг. Иймд юуны өмнө сэтгүүлч, улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээдийг хардсан, сэрдсэн мэдээллийнхээ төлөө  эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхгүй байх хамгаалалтыг энэ хуульд оруулах талаар сэтгүүлчид санал нэгдсэн. Мөн эх сурвалжийн ил мэдээлсэн мэдээллийг нийтэлж, нэвтрүүлж, сурвалжилсныхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг асуудлаар саналаа илэрхийлж байна. Практикаас харж байхад тухайн мэдээллийн эх сурвалж нь өөрөө хариуцлага хүлээхгүй, дамжуулж мэдээлсэн хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хариуцлага хүлээлгэж байсан тохиолдол бодит байдалд гарч байсан. Иймд дээрх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байгаа.

-Мэдээ, мэдээллийн агуулгын тухайд ямар зохицуулалтыг хуульд тусгаж байгаа вэ?

-Мэдээ, мэдээллийн агуулгыг цензурдэхгүй байх, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг төрийн байгууллагын шийдвэрээр татан буулгахгүй байх зарчмын асуудлыг оруулж байгаа. Мөн ХЗДХЯ-ны оруулж ирсэн төсөл дээр өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульчлах асуудал тусгагдсан байгаа. Үүн дээр хоёр тал нэлээд маргаантай ярилцаж байгаа. Өөрийн зохицуулалтын байгууллага гэж юу болохыг уншигчид ч гэсэн мэдэж байгаа байх.  Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэсэн, нийтэлсэн нийтлэл, сурвалжлагад гомдолтой байгаа иргэн, аж ахуйн нэгж хууль шүүхийн байгууллагад хандахаасаа өмнө мэргэжлийн байгууллагад  хандан дүгнэлт гаргуулж, хэрэв түүн дээр сэтгүүлчийн алдаа байвал сануулга өгдөг, уучлал залруулга гаргадаг механизмыг өөрийн зохицуулалт гэдэг. Энэ өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульд тусгаад ирэхээр хуулийн зохицуулалт болно. Өөрийн зохицуулалтын байгууллагыг хуульд тусгах нь буруу. Иймд өөрийн зохицуулалтыг  өнөөдрийг хүртэл явж ирсэн тогтсон уламжлалд нь найдаж үлдээгээд хуульчлахгүй байвал яасан юм бэ гэсэн саналыг бид илэрхийлж байгаа. Сүүлийн 2-3 өдөр МСНЭ-ээс хэвлэл, мэдээллийн байгууллагын редакци, нийтлэлч, эрхлэгч нар, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр дагнан ажиллаж байгаа сэтгүүлчдээ оролцуулан хуулийн төслийн явц ямар байгаа, ямар зүйл, заалтуудыг тусгах гэж байгаа талаар мэдээлэл солилцож саналаа эцэслэх байдалтай ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 1 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 1 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 3 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 4 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 19 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 21 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр