"Бодлын хулгайч", “37 дугаар точка” олон ангит кинонд туслах дүр бүтээсэн жүжигчин, дуучин Б.Батмэндийг мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр шалгаад харьяалах шүүхэд нь шилжүүлсэн талаар "Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт сэтгүүлч Д.Дайчин мэдээлжээ. Б.Батмэндийг Баянзүрх дүүргийн нутгаас өнгөрсөн нэгдүгээр сард барьсан хэмээжээ. Түүнчлэн шээсэнд нь биологийн тест тавихад "THC"-ээс гадна "каннабис" төрлийн ургамал хэрэглэсэн нь нотлогдсон хэмээн мэдээлжээ.
Бид энэ хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ийм хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн. Энэ оны нэгдүгээр сараас холбогдуулан шалгаж байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна