Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд иргэн М эхнэртэйгээ маргалдан улмаар бензин асгаж өөрийгөө шатаасан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал /2020.02.27/-ны өдөр 20:34 цагийн орчимд тус нутаг дэвсгэрт оршин суух 22 настай эрэгтэй М гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдан улмаар өөр рүүгээ бензин асгаж шатаажээ. Түүний нүүр болон цээжин хэсэг түлэгдсэн бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна