Орон нутгийн чиглэлд 5,000 орчим зорчигч билет захиалжээ


Нийслэл хотын орох, гарах хөдөлгөөнийг нээх Улсын онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачааллыг хэрхэн зохион байгуулах талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Улсын онцгой комиссоос орон нутгийн зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх шийдвэртэй холбоотойгоор нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихэснэ. Хот хоорондын тээвэрлэлтийн ачааллыг та бүхэн хэрхэн зохион байгуулж ажиллах вэ?

-Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийт 62 чиглэлд 64 аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулан ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх болсонтой холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн зорчигч урсгал нэмэгдэх тул манай байгууллагаас нэмэлт тээврийн хэрэгслүүд төлөвлөн ачааллыг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулахаар ажиллаж байна.

Ялангуяа холын аймгууд буюу Дорнод, Хэнтий, Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл зэрэг аймгуудад үндсэн тээврийн хэрэгслээс гадна чиглэл бүрт нэмэлтээр 3-4 тээврийн хэрэгслийг төлөвлөн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар маргааш буюу 3 сарын 3-ны өдрийг хүртэл 5,000 орчим зорчигч билет захиалсан байна.

-Жирийн үедээ өдөртөө хичнээн зорчигч зорчдог вэ. Ачаалал хэр хэмжээгээр нэмэгдэхээр байна вэ?

-Энгийн ачаалал багатай үед дундажаар 62 чиглэлд өдөрт 300-400 орчим тээврийн хэрэгслээр 2,500-3,000 зорчигч тээвэрлэдэг бол өнөөдрийн байдлаас харахад урьдчилсан байдлаар 5000 гаруй зорчигч захиалга өгчээ. Тэгэхээр зорчигч урсгал 2 дахин нэмэгдсэн ачаалалтай байна гэж хэлж болно. Хэдий зорчигч тээврийн ачаалал ийнхүү ихсэх хэдий ч тасалбар дуусах ч юм уу, олдохгүй асуудал үүсэхгүйгээр зохион байгуулан төлөвлөсөн байгаа.

-Зорчигчдыг халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулж байгаа байх?

-Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш манай үйлдвэрийн газраас ариутгал халваргүйжүүлэлтийг тогтмол хийх, бэлэн байдлыг хангаж, хүн хүчээ дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал зорчигч тээврийн төвүүдээрээ дамжуулаад тээвэрлэлт эхлэхээс 1 цагийн өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлд ариутгал хийж, зорчигчддод зааварчилгаа өгч, халууныг хэмжих ажил тогтмолжоод явж байна. Ингэснээр иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэл учруулалгүй, тэдний эрүүл мэндийн төлөө байнгын зөвлөгөө, санамжуудыг хүргэн ажиллаж байна. Иргэд, зорчигчид мөн адил өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө албан хаагчдын тавьж буй шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 13 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 13 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 14 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 20 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 20 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25