Сүхбаатар аймгийн цагдаагийн ажилтнууд ээлж солигдох үеэр санамсаргүй гал алдаж, нэг иргэн хүнд шархадсан талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан.Тодруулбал 2020.02.22-ны өглөөний 08:40 цагт “Цагдаа бусдад буудуулсан байна” гэсэн дуудлага тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн газарт ирж, улмаар Цагдаагийн газарт ажилладаг 46 настай Б нь хэвлийн хөндий, цээжин хэсэгтээ буудуулсан байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Шарх авсан цагдаагийн ажилтны биеийн байдал хүнд байсан тул Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэн, эмчилж байсан ч өчигдөр /2020.03.02/ нас барсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна