Монголын киночид хэрхэн нэгдэж, юу ярив?


Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-ний өдөр Монголын олон нийтийн радио телевиз болон Монголын үндэсний кино хороо хамтран “Кино-хөгжлийн бодлого” хэлэлцүүлэг хийсэн. Тус хэлэлцүүлэгт Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач, зохиолч, найруулагч Т.Чимид, Монголын үндэсний кино хорооны тэргүүн М.Оргил, Монголын урлагийн зөвлөлийн дарга, “Guru media”-гийн продюссер Ц.Ариунаа, сэтгүүлч, кино найруулагч Г.Золжаргал, найруулагч, залуу уран бүтээлч Л.Бат-Амгалан нар оролцсон билээ. Тус хэлэлцүүлгээр Монголын кино хөгжлийн өнөөдрийн бодлого түүн доторх асуудал болон алтан үеийн кино бодлого, хууль эрх зүйн орчин, киночдын нэгдлийн асуудал, кино урлагийн нийгэм дэх ач холбогдол, кино зах зээлийн боломж, аюул гэсэн сэдвээр чөлөөтэй хэлэлцсэн.
Ийн хэлэлцсэний үр дүнд дараах нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд Монголын киночдыг нэгдэн эрх зүйн орчин, эрх үүргээ хангуулах уриалгыг гаргаад байна. Үүнд
Монгол үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлыг тээн хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад өөрийн түүхээ батлан үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гол арга зам нь кино урлаг юм. Кино урлаг нь өөрөө Монгол хүний оюун, потенциалыг илэрхийлэх гол зэвсэг, үндэсний баялаг юм. Нөгөөтэйгүүр киногоор дамжуулан олон улсын тавцанд эх орноо таниулан сурталчлах, эдийн засагтаа бодитой хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Энэ утгаараа төр, засгийн зүгээс кино салбарыг онцгойлон авч үзэж, түүний ач холбогдлыг ухааран бодит дэмжлэг үзүүлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Кино салбарын эрх зүйн орчин нь киноны салбарыг бодитоор дэмжсэн, дэлхийн болон олон улсын жишигт нийцсэн зохицуулалтыг агуулсан байх шаардлагатайг дуу нэгтэйгээр дэмжиж байна.
Монголын үндэсний кино хороо болон кино уран бүтээлчдийн зүгээс төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг болон бусад эрх зүйн зохицуулалтуудыг салбарын бие даасан хуулиар нэгтгэн зохицуулах, кино урлагийн салбарт хэрэгжүүлэх бодлого, чиг үүргийг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн хэрэгжүүлэх үзэл баримтлал дээр нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн үүнийг үр дүнтэй ажил болгох үүднээс гарын үсэг зуран холбогдох яам, сайдуудад албан хүсэлт хэлбэрээр илгээлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 1 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 1 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 3 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 4 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 19 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 21 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр