Ч.Хүрэлбаатар: НДШ-ийн алдангийг авахгүй, түрээсийн төлбөрийг нэг удаа чөлөөлнө


Засгийн газраас коронвирусээс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэхээр шийдсэн арга хэмжээний талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв. Тэрээр:

-Өмнө нь хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой болгохын тулд хил дээр авдаг татваруудыг хойшлуулж, дараа нь хойшлуулсан хэмжээгээр чөлөөлөх хуулийг УИХ-д өргөж шийдвэрлүүлэхээр болсон байсан. Харин өнөөдөр 8-9 заалт бүхий ЗГ-ын тогтоолыг баталлаа.Үүнд:

1.Эрүүл ахуйн, халдваргүйжүүлэх горимыг хангаад газрын тос, нүүрсний экспортыг эхлүүлэхээр болсон. Энэ бол жолооч нь хамгаалалтын хувцастай, машин нь ариутгалын нөхцөлтэй, хилээр гарсан бол тэр өдөртөө буцаж ирсэн байх зэрэг зохион байгуулалтыг хийнэ гэсэн үг.

2.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд НДШ-ийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг шийдэх хуулийг УИХ –д өргөн барьж шийдэх шийдвэр гарсан.

3.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хамаарах татвараас нэг удаад чөлөөлөх заалтыг оруулж ирсэн.

4.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд татвар төлөгчид ногдуулсан түрээсийн орлогыг 1 удаа чөлөөлөх хуулийг өргөн барихаар болсон. Гэхдээ энэхүү хорио цээрийн хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслэгчид л энэхүү хуульд хамрагдахаар болсон. Түрээсийн төлбөрөө буулгаагүй хувийн хэвшлийг түрээсийн орлогын татвараас чөлөөлөхгүй. Ингэснээр хувийн хэвшлүүдэд заах биш харин эдийн засгийн аргаар нөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

5.Улсын болон орон нутгийн төсвөөс авлагатай тохиолдолд татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлж өгсөн.

6.Төсвийг тодотгохгүй гэдгийг дахин хэлье.

Нэг жилийн хүндрэл бэрхшээлийг даван туулах хэмжээний боломж нөөцийг Засгийн газар бүрдүүлсэн байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 2 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 2 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 4 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 5 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 20 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 22 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр