Баримт: Товч.мн-ынхны хөлөглөж явсан ТӨК-ийн 62-05 УБЭ автомашины бичлэгийг дэлгэж байна


62-05 УБЭ машинд Товч.мн сайтын хоёр сэтгүүлч, хоёр зураглаач сууж явсан. Эднийг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн шийдвэрээр тус дөрвөн ажилтныг Говь-Алтайд хүргэж ирсэн байна. Товч.мн сайтын ажилтнуудыг “Энтиум” зочид буудалд буулгасан. Дараа нь машиныг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК-ийн Говь-Алтай дах салбарын ар талд байрлах гаражд оруулаад түгжсэн. Энэ байгууллагын нэг нягтлангаас өөр ямар ч хүнгүй учраас биднийг дотогш нэвтрүүлээгүй. Гэтэл манай сайтад туслахыг хүссэн иргэн тухайн машиныг гаражаас гараад Ховд аймгийн зам руу орон зугтаж байгааг мэдээлснээр бид баримтжуулж авсан юм. Үүгээр бид юу хэлэх гэсэн юм бэ? Хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид бид асуудлыг ил гаргаж тавихын тулд тус тусынхаа редакцын бодлогоор ажиллаж байдаг. Гэхдээ аль ч редакц төрийн байгууллагын авто машиныг сурвалжлаг хийхдээ ашиглана гэдэг бол байж боломгүй асуудал. Энд хэвлэл мэдээллийн байгууллагын эздийг гэхээс илүүтэйгээр төрийн байгууллагаас хариуцлага нэхмээр байна. Иргэдийн татварын хөрөнгөөр бүрддэг энэ машины, шатахууныг, жолоочийн цалинг хэн төлж байгаа юм бэ? Бидний татвараар бүрдсэн тэр машиныг яагаад дурын нэг сайт дөрвөн сэтгүүлч хөлөглөөд 1000 км газар давхиж явдаг юм бэ? Төрийн авто  машин яагаад төрийн ажлаа хийхгүй байгаа юм бэ, эрхэм дарга нар аа? Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ та албаны автомашиныг аминдаа ашигласан дарга нарыг ажлаас нь халах хүртэл хариуцлага тооцно гэж ярьж байсан. Тэр асуудал чинь ажил хэрэг болохгүй юм уу? Өнөөдөр нэг баримтыг бид гаргаж тавилаа.

Магадгүй энд хардах шалтгаан байна. Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж албан өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй, хамт байсан эмэгтэй амь насаа алдсан асуудал байгаа. Энэ асуудалтай холбогдуулан В.Рэнцэндорж болон бусад хүмүүсийг шалгаж байгаа. Ийм үед В.Рэнцэндоржийг хамгаалах зорилготойгоор “Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ” ТӨК-ийн удирдлагууд Ланд-200 маркийн авто машиныг гарган өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг 1000 км-т явуулж, сурвалжлаг бэлтгүүлж байгаа нь ямар учиртай юм бэ? Эндээс бид Улаанбаатар хотод очоод хариуцлагыг нэхнэ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр