Говь-Алтай аймгийн удирдлагууд яагаад ташаа мэдээлэл өгч, юу нуугаад байна вэ?


Д.Отгонбаяр даргаас Тамгын газрын дарга болсон гэдгээ тэмдэглэсэн үү? гэж асуухад “Томилогдоогүй байгаа” гэж хариулсан. Гэтэл Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Идэшмаагаас мэдээлэл авах гэж байна. Үүний өмнө Тамгын газрын даргаар томилогдсон Д.Отгонбаяр гэдэг хүнээс ярилцлага авсан. Гэхдээ тэр хүн хаалган дээрээ Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга гэсэн өөр хаягтай байсан. Д.Отгонбаяр дарга нь талийгаачийг нас бардаг 18-ны өдөр Тамгын даргын газраар томилогдож, түүнийг ажлын хэсэг нь хүлээж авсан гэдэг мэдээг авсан. Ингэснээр Д.Отгонбаяр гэдэг хүн бидэнд бас л хуурамч мэдээлэл өгсөн болж таарч байгаа юм. Тэрээр өөрийгөө тамгын газрын даргаар томилогдоогүй, АТГ материалыг нь шалгаад хариу ирээгүй учраас намайг томилоогүй гэсэн утгатай тайлбар өгсөн байсан. Гэтэл 18-ны өдөр ажил хүлээлцэх таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, түүний ажлыг хүлээлгэн өгч, тушаалыг гаргасан шийдвэрийн талаар Хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Идэшмаагаас тодруулсан юм.

-Д.Отгонбаяр даргыг аймгийн Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр томилуулахаар АТГ холбогдох материалыг явуулсан байсан. Над дээр бол яг албан ёсны хариу бичиг нь ирээгүй байгаа. Тэгээд 18-нд Тамгын газрын түр орлон гүйцэтгэгчээр томилуулах төсөл бэлтгэ гэсэн чиглэлийг надад өгсөн. Тэр төсөл нь бэлтгэгдээд бэлэн болсон. 19-нд бланклагдаад албан ёсоор гарахаар бэлдсэн. Өөрөөр хэлбэл төсөл нь бэлэн болоод гарын үсэг зурагдаагүй байсан. Төсөл бэлэн болгон гэсэн чиглэлийг Хуулийн хэлтсийн дарга Баттайван даргаас өгсөн.

Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Алтайбаатар, тэгээд миний бие, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Тамгын газрын нягтлан бодогч, нярав гэсэн таван хүн орсон.

Хоёрдугаар сарын 19-нд гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байсан ч асуудал гараад хойшлуулсан.

***

Говь-Алтай аймгийн засаг дарга яагаад худлаа мэдээлэл өгөв? Д.Отгонбаяр Тамгын газрын дарга болсноо яагаад нуугаад байна вэ?


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр