ЭМЯ-аас Сovid-19 вирустай холбоотой нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-Замын-Үүдэд 1 хүн тусгаарлагдсан, 103 хүн ажиглалтад байгаа. Гашуунсухайтад 12 хүн тусгаарлагдсан, 15 хүн ажиглалтад байна. Энэ бүх хүний биеийн байдал сайн байна. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-нд Завхан аймагт 1 тохиолдол тусгаарлагдсан. Энэ тохиолдол нь хоёрдугаар сарын 6-аас 12-ны хооронд Гашуунсухайтаар БНХАУ руу гарсан. 12-нд орж ирээд 13-нд Завхан аймагт очоод халуурсан, хатгаатай гэж тусгаарлагдсан. Шинжилгээг нь авсан. Хамт автобусанд авсан 40 гаруй хүнийг гэр оронд нь ажиглалтад авсан. ХӨСҮТ-д өчигдөр 1 хүнийг тусгаарласан. Тяньжинд сурдаг оюутан.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

-ДЭМБ-аас БНХАУ-ын Ухань хотод халдварын тоо цөөрч байгаа ч дэлхий дахинд тархах эрсдэл өндөр байна гэж анхааруулж байгаа. Иймд Цагаан сарын ажиллагааг зөвхөн гэр бүлийн хүрээнд хийх, цахимаар золгохоор хязгаарлах нь зүйтэй. Яагаад гэвэл энэ өвчлөлд хамгийн их эндэж байгаа хүмүүс нь өндөр настан, 60-аас дээш настнууд байна. Жишээлбэл, Япон улсад өндөр настнууд их байдаг учраас энэ өвчин газар их авч байна гэж Японы эрдэмтэн судлаачид үзсэн байна. Иймд Цагаан сараар хамгийн хайртай дотнын аав ээж, өвөө эмээ нараа халдвараас сэргийлэхэд хүн болгон анхаарах хэрэгтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр