Говь-Алтай аймгийн засаг дарга Талийгаач Б-д сахилгын шийтгэл оногдуулах саналыг ГБХЗХГ-т хүргүүлж байжээ

Н.Мижидмаа
2020/02/19

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн /ГБХЗХХ/-ийн дарга 30 настай Иргэн Б машиндаа нас барсан байдалтайгаар олдсон гэдгийг ЦЕГ-аас мэдэгдсэн. ЦЕГ-аас урьдчилсан байдлаар “аймгийн удирдлагууд албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” талаар мэдээлсэн. Говь-Алтай аймгийн Засаг дарга талийгаачийг “ажлаа хүлээлгэж өгөхийг шаарддаг”  байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт /ГБХЗХГ/-т хандаж талийгаачид сахилгын шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн албан бичиг илгээж байжээ.

Харин 12 дугаар сарын 26-ны өдөр нь Говь-Алтай  аймгийн засаг даргын захирамжийн төсөлд бичсэнээр талийгаачийн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах утга бүхий материал ил болоод байна.

Говь-Алтай аймгийн ГБХЗХХ-ийн даргаар ажиллаж байсан талийгаач Б нь 2016 онд тус  аймгийн ГБХЗХХ-ийн даргаар томилогдсон байна. Ажилдаа хичээнгүй, идэвхи санаачлагатай, зүтгэлтэй ажилладаг сайн ажилтан байсныг ГБХЗХГ-аас хэлж байгаа юм. Талийгаач Б нь бага насны хоёр хүүтэй, сэтгүүлч мэргэжилтэй ТВ5 болон орон нутгийн хэвлэлд ажиллаж байсан нэгэн байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 5 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 8 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 9 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 11 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 11 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21