ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ХОЙШЛУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ


УИХ дахь АН-ын бүлэг автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгэжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Бүлгийн дарга Д.Эрдэнбат Ерөнхий сайдад энэ талаархи хүсэлтийг хүргүүлсэн байна.

Тавдугаар сарын 1-нээс эхлэн хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины татварыг 50 хувь бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж болон насжилтаас нь хамааруулан онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон.

Үүний дараа иргэд болон автомашин импортлогчид хуулийн хугацааг хойшлуулах талаар хэд хэдэн удаа санал хүргүүлжээ.

Хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор онцгой албан татварыг олон улсын жишгээр ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага, иргэдийн өдөр тутам, ахуй хэрэглээ болсон автомашин, шингэрүүлсэн хийгээс онцгой албан татвар авч байгаа нь буруу шийдвэр хэмээн иргэд үзэж байна. Тиймээс энэхүү хуулийн иөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны аравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д яаралтай өргөн барьж батлуулах асуудал яригдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18