Л.Наранбаатар: 1,3 тэрбумаар кино хийнэ гэсэн байна. Нүүрс үйлдвэрлэдэг компани кино хийх шаардлагагүй


1072 хувьцаа эзэмшигчдийг ногдол ашиг олгох талаар мэдээлэл өгөх хурлын үеэр "1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" ТББ-ын үүсгэн байгуулагч Л.Наранбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазарт хүсэлт гардуулж өгөхдөө тус компанийн үйл ажиллагаатай холбоотой зарим баримтыг дурдаад хамтарч ажиллах санал хүргүүлэв. Тэрбээр:

"Дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурал болно. Түүнд хувьцаа эзэмшигчдийг оруулаад, нээлттэй явуулж өгнө үү. Хувьцаа эзэмшигчдийн холбооноос гурван хүнийг оруулаад ямар тооцоо судалгаан дээр үндэслээд ийм шийдвэр гаргаснаа танилцуулах саналыг ТУЗ-д тавьж байна. ТУЗ-ийг УУХҮ-ийн яамнаас томилдог. Шийдвэрээ нууцаа гаргадгаа зогсоомоор байна. Илүү нээлттэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Санхүүгийн тайланг ил тод болгож судлаачид танилцах боломжоор хангаач ээ. Өнөөдөр өгч байгаа мэдээллээ бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй тарааж өгнө үү. Ингэвэл судлаачид анализ хийгээд тооцоо хэр бодиттой вэ гэдэгт дүгнэлт хийх боломжтой болно шүү дээ.

Хувьцаа эзэмшигчдийн холбоо нь дөрөвдүгээр сарын хурал болохоос өмнө төсөв дээр нь хяналт тавьсан. 480 тэрбумын хөрөнгө оруулалтаас эдийн засагчид судалгаа хийж байгаад 400 тэрбумыг хасуулсан. Үүнийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдэд хуваавал нэгж хувьцаа эзэмшигчид 162 мянган төгрөг болж байна. Хэмнэх зардал. Үүн дээр цэвэр ашиг нэмэгдэхээр бүр ч их болох боломжтой юм. Гэх мэтээр ярих асуудал олон байгаа тул компанийн тайлантай судлаачдыг танилцуулах боломжоор хангаж өгнө үү. Мөн дөрөвдүгээр сард болох хурлыг жижиг танхимд бус харин нээлттэй, онлайнаар эрдэмтдийн мэтгэлцээн маягаар явуулахыг хүсэж байна. Ингэхгүй бол үргүй зардал их байна.

Үргүй зардлаа багасгаач ээ. 1,3 тэрбумаар кино хийнэ гэсэн байна. Нүүрс үйлдвэрлэдэг компани кино хийх шаардлагагүй ээ. 500 сая гаруй төгрөгөөр лого бүхий зүйлс хэвлүүлнэ гэсэн байна. Нүүрс үйлдвэрлэдэг компани нь лого хэвлүүлэх ямар шаардлага байгаа юм бэ? Энэ мэт үргүй зардлыг багасгаач ээ. Бидэнтэй хамтарч ажиллахад нээлттэй байна" гэсний хариуд  Д.Сумъяабазар сайд:

 -Хамтарч ажиллахад бэлэн. Судлаад ярилцах зүйлс бий. Олон улсын аудит оруулах нь компанид цаашдаа хэрэгтэй гэж үзэж байгаа. Таны шаардлагатай танилцаад албан тоотоор албан ёсоор хариулт өгнө гэсэн хариу өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр